Thursday, January 29, 2009

Ван Дер Сарын ээлжит рекорд

Ван Дер Сарын ээлжит рекорд

Мягмар гарагийн үдэш Английн Пермер лигийн 23 дугаар тойргийн хэд хэдэн тоглолт болсон билээ. Лигийг "Ливерпүль"-ийн хамт тэргүүлж буй "МЮ" "Вест Бромвич"-ийг 5:0-ээр бут ниргэсэн байна. Тус тоглолтын 22 дахь минутанд Бербатов, 44 дэх минутанд Тевес, 60 дахь минутанд Видич, 65, 73 дахь минутанд Роналду гоол оруулжээ. 
Энэ үеэр "МЮ"-ын хаалгач Эдвин Ван Дер Сар хаалгаа "хуурай" манаж, Петр Чехийн тогтоож байсан 1025 минутын турш гоол алдаагүй рекордыг 7 минутаар буюу 1032 минут болгож ахиуллаа. 

Савиола "Портосмут"-д очихуу

"Реал" багийн аргентин довтлогч Хавьер Савиолагаа "Портосмут"-д түрээслүүлж магадгүй нь хэмээн www.goal.com мэдээллээ. Хэрвээ өвлийн солилцоо хаагдахаас өмнө эл наймаа болвол Премьер лигт хагас жил орчим хүчээ сорих боломжтой болох юм. "Портосмут"-ын удирдлага Савиолаг авахыг аль болохоор яаравчилж байгаа бөгөөд удахгүй "Астон Вилла"-гийн эсрэг тоглолтонд талбайд гаргаж туршиж үзэх бодолтой байгаа гэнэ.
Сонирхуулахад "Портосмут" саяхан хагас хамгаалагч Ричард Хьюзтэй гэрээгээ 2,5 жилээр сунгасан байна.

Related Posts:

  • UFEA-ийн Аваргуудын Лиг 2010-2011 Group A FC Internazionale Milano (ITA) SV Werder Bremen (GER) Tottenham Hotspur FC (ENG) FC Twente (NED) Group BOlympique Lyonnais (FRA)SL Benfica (POR)FC Schalke 04 (GER)Hapoel Tel-Aviv FC (ISR)Group CManchester United … Read More
  • Сагсан бөмбөгийн ДАШТ-ий эхний өдөр Олон сая үзэгчдийн хүсэн хүлээсэн Турк-2010 Сагсан бөмбөгийн ДАШТ сүр дуулиантайгаар эхэллээ. Тэмцээний эхний өдөр 11 тоглолт явагдсан бөгөөд Шилдэг шилдэг багуудын уран сайхан тоглолтуудаар дүүрэн байлаа. Тэр дундаа Франц … Read More
  • С.Батцэцэгт гавьяат цол олгожээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Москва хотод зохиогдсон FILA-гийн чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд зодоглосон Хилийн 0253 дугаар анги … Read More
  • Хакухо 16 дахь түрүүгээ авч Түүхэн амжилтын ХОЁРДУГААРТ Мэргэжлийн Сумогийн 2010 оны 09-р сарын БАШЁ амжилттай явагдаж өндөрлөлөө. Дээд зиндаанд Монголын 11 сумоч барилдсан бол Жүрёо зиндаанд 3 сумоч барилдлаа. Дээнд зиндаанд барилдсан Аврага Хакухо 15 өдөр дараалан төвөггүй… Read More
  • Их аврага Асашёорюү Д.Давгадорж зодог тайллаа./Бичлэг/ Нэгэн цагт үед Сумогийн дэвжээг эзэгнэн гадаадын сумочдын амжилтын бухиаг үргэлжлүүлэн тэргүүн эгнээнд бичигдэж явсан Мэргэжлийн сумогийн 68 дахь их аврага, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, Өглөөний Хөх луу буюу Аса… Read More

0 Сэтгэгдэл: