Wednesday, January 28, 2009

ХДХВ-тэй эх хүүхдээ хөхөөр хооллох нь эрсдэлтэй

"Nevirapine" /эмийн нэр нь Viramune/ эмийг ХДХВ-ийн халдвартай эх уугаад хүүхдээ хөхөөрөө хоолловол ямар нөлөөтэй байгаа талаар судалгааг Балтиморын их сургуулийн доктор Брюк Жексон, Жонс Хопкенс нар Этопи, Уганда, Энэтхэг улсад хийсэн байна. Энэхүү судалгааны тайлангаа Бостон хотод болсон ДОХ-ын мэргэжилтнүүдийн уулзалт дээр тавьжээ. Nevirapine-г ураг халдвар авахаас сэргийлэх зорилгоор жирэмсэн эхэд уулгадаг юм. Уг эмийг ууж байсан эхчүүдийн 47 хувь нь эрүүл хүүхэд төрүүлсэн байна. Гэвч хүүхэд эрүүл төрсөн ч гэсэн явцын дунд эхийнхээ сүүгээр дамжин халдвар авах нь их байдаг. Ихэнх хөгжиж байгаа оронд хүүхдийг хөхөөрөө хооллох гэсэн ганцхан боломж байдаг.

 Эрдэмтэд 2001-2007 оны хооронд 2000 шинэ хүүхдэд Nevirapine эмийг 6 долоо хоногтой байхаас нь эхлэн витаминтай хамт өгч байжээ. Тэгээд 6 сарын дараа ХДХВ-ийн халдвар авах болон нас баралтын тоо 3/1хувиар багассан ба хүүхдэд ганцхан тунгаар эмийг өгсөн тухайгаа Жонс Хопкенг мэдэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар жил бүр ХДХВ-ийн халдварыг 150.000 шинэ төрсөн хүүхэд авдаг ажээ.
 
Viramune® (nevirapine) нь ХДХВ болон ДОХ-ын эм биш бөгөөд зөвхөн бэлгийн бус замаар халдвар дамжих эрсдэлийг багасгаж, цусыг бохирдуулахгүй байх үйлчилгээтэй эм юм. Элэг болон арьсанд нөлөө үзүүлж болох ч үхэлд хүргэхээр тийм хүчтэй нөлөөг үзүүлэхгүй. Эхний удаа 18 долоо хоногийн эмчилгээ хийсний дараа ямар нөлөө үзүүлснийг тогтооно. Гэвч гаж нөлөө нь хожуу илэрч болно. Ямар нэгэн нөлөө үзүүлсэн байвал хэрэглэхийг зогсоо. Үүнээс бусад тохиолдолд өвчтөн болгон хэрэглэж болох ч CD4 буюу дархлааны эсийн тоо нь их байгаа өвчтөн эхэлж хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Хэрвээ эмэгтэй CD4+ >250 cells/mm3 –тай, эрчүүд CD4+ >400 cells/mm3 –тай байвал жингээ хурдан алдах аюултай тул хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Мөн CD4+ cell counts >250 cells/mm3 –тай жирэмсэн эмэгтэй ууж болохгүй.
 
Насанд хүрэгчид уг эмийг эхний 14 хоногт 200 мг-тай нэг таблетикийг өдөрт нэг ширхэгээр уух ба түүнээс хойш өдөрт 2 ширхэгээр уудаг. Эхний 14 хоногт ямар нэгэн нөлөө гараагүй бол үргэлжлүүлэн хэрэглэж болно. Эмийг ууснаас хойш огиулах, бөөлжих, халуурах, толгой өвдөх, ядарч сульдах, гүйлгэх, хэвлийгээр өвдөх зэрэг гаж нөлөө илэрнэ.

0 Сэтгэгдэл: