Wednesday, January 28, 2009

10 настай бухтай тулалдагч хүү



Мексик орон бухын тулаанаараа дэлхийд алдартай орон. Мексик эрчvvдийн эр зориг, хурд хvчний илэрхийлэл болсон энэхvv тулааныг сонирхогчдын дунд Мишелито Лаграве гэгч жаалхvvгийн нэр алдар тvгэн дэлгэрээд байна. Жаалхvv дєнгєж дєрєвхєн настайгаасаа бухын тулааныг сонирхож эхэлсэн бєгєєд тvvний эцэг нь тулаанд оролцохыг нь зєвшєєрчээ. Хvv бухын тулааны шалгуурыг даван гарсан тєдийгvй 6 бухыг алсан бєгєєд тvvний хэрхэн бухтай тулалдахыг харсан хvмvvс тvvнийг насанд хvрсэн туршлагатай бухтай тулалдагчаас дутахааргvй авьяаслаг болохыг нь хэлж байна. Гэвч цагаан хоолтнууд, амьтныг хамгаалагчдын холбоодууд болон ємгєєлєгчид, эцэг эх нь ч хvvхдийн эрхийн талаас нь Мишелито Лагравегйин сонирхлыг маш их тvгшvvртэйгээр хvлээж авч байгаа ба 4-хєн настай жаалхvvгийн тэмцэлдэгч бухын жин дор хаяж 450 кг байгаагаас гадна жаалхvvгийн амь нас хамгийн эрсдэлтэй нєхцєлд байна гэж эсэргvvцэж байгаа юм. Мексикийн хуулийн байгууллагаас хvvгээ бухын тулаанд оролцохыг зєвшєєрсєн хариуцлагагvй эцэгт нь хуулийн шийтгэл оноохыг хvссэн боловч энэ нь гэмт хэрэг биш учир бvтэлгvй болсон байна. Тэрээр хамгийн залуудаа бухтай тулалдсан Дэлхийн анхны тохиолдол болоод байгаа юм байна.

Related Posts:

  • "Ванкувэр-2010" Өвлийн олимпийн 21-р наадам эхэллээ. Даян дэлхийн эв нэгдлийн хамгийн том наадам болох олимпийн нээлтийн үйл ажиллагаа Канад улсын Ванкувер хотноо боллоо. Өвлийн 21 дэх удаагийн олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагааг 60 мянган хүн дэргэдээс нь үзэж сонир… Read More
  • "Ванкурвер-2010" Наадамд оролцогч амий алдлаа. Харамсалтай мэдээ Олимпийн наадам сүр дуулиантай нээлтээ хийхийн өмнө нэгэн таагүй мэдээ дэлхийн дахиныг цочроолоо. Гүржийн чаргачин Нодар Кумариташвили бэлтгэлийн сүүлчийн гулгалтын үеэр 90 миль/цагийн хурдтай давхиж бай… Read More
  • Их аврага Асашёорюү Д.Давгадорж зодог тайллаа./Бичлэг/ Нэгэн цагт үед Сумогийн дэвжээг эзэгнэн гадаадын сумочдын амжилтын бухиаг үргэлжлүүлэн тэргүүн эгнээнд бичигдэж явсан Мэргэжлийн сумогийн 68 дахь их аврага, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, Өглөөний Хөх луу буюу Аса… Read More
  • "Формула One" 2010 уралдааны эхний гараа Бахрейн Феррари давхар цохилт хийсэн анхны гараа боллоо. Феррари баг шинэ бүрэлдэхүүнээр шинэ улиралд хүч үзэж байгаа билээ. Тэд энэ удаад эв нэгтэй байгаагаа харуулж эхний хоёр байрыг эзэлж чадлаа. Багуудын бүрэлдэхүүн эрс өөрчилө… Read More
  • Цэргийн Арслан Ч.Санжаадамба түрүүллээ. Тийн урвагч хэмээх Төмөр бар жилийн Сар шинийн хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 15.00- 20.30 -ын хооронд Монгол Бөхийн өргөөнд амжилттай зохион явагдаж дууслаа. Эр бяраа гайхуулсан Аврага, арслан, заан, харцагуудаар ма… Read More

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Энэ хүүхэд нээрээ дэндүү зоригтой бацаан байналээ шүү...Өдий багаасаа ингэж байгаа бол насанд хүрээд шуугиулах байлгүй дээ...