
Өнөөгийн нийгэмд оюутан залуусын оролцоо, оюутан хүний амьдрал хэн бүхэний мэлмийд хүрч чадаж байна уу? Би үгүй гэж хариулмаар байна.
Цаг хугацааны хэмжүүр нь бид, бид бүгдийг бүтээх учиртай...Н.Мөнхбат
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
Мадагаскарын нийслэл Антананаривод Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан болсны дараа 20 гаруй шатсан цогцос олджээ. Гал сөнөөгчид 20 гаруй цогцос олсон ч маш их түлэгдсэн байсан учир тэднийг таних аргагүй байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод долоон төрлийн халдварт өвчний 117 тохиолдол гарсан бөгөөд үүний 35.9 хувь нь вируст гепатит, 23.8 хувь нь цусан суулга, 22.2 хувь нь салхин цэцэг өвчин зонхилж байна. Нийслэлд жилдээ таван сая тонн нүүрс түлдэг дулааны гурван цахилгаан станц, 400 тонн нүүрс хэрэглэдэг 250 гаруй жижиг уурын зуух ажиллаж байгаа бөгөөд эдгээр уурын зуух болон станцууд хотын агаарт 200 гаруй төрлийн хорт бодис цацдаг гэсэн тооцоо гарчээ.
Ямар өвчнийг вируст гепатит гэх вэ?
“А” гепатит нь интеровирусээр үүссэн элэгний цочмог үрэвсэл бөгөөд элэгний эд эс гэмтэж үйл ажиллагаа нь хямран ерөнхий хордлогын болон шарлах шинжүүд илрэх хэдий ч өвчин нь цочмог хөнгөн өнгөрч өөрийн жамаар эдгэрдэг байна. Хүнээс хүнд халддаг гэдэсний халдварт өвчин юм. Аюулхай орчим эмзэглэх, дотор муухайрах, бөөлжис хүрэх, хоолонд дургүй болох урьдал үеийн дараа арьс салст нь шарлаж шээс нь өтгөрөх шинж тэмдэг илэрдэг байна. Илрэх шинжээр нь шарлалттай, шарлалтгүй, балархай, шинж тэмдэггүй гэх бөгөөд цочмог 1-3 cap, ужиг 3-6 cap үргэлжилдэг байна. өвчлөгсдийн ихэнх нь буюу 90 хувь нь эдгэрдэг.
-Ямар ч стандартгүй тоног төхөөрөмж, баталгаагүй сүүгээр үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээс нь энтеровирусын бактери илэрчээ-
Токио. /АФП/. Японы мэргэжлийн сумо бөхийн тэмцээний их аварга Асашёорюү Дагвадорж их спортоо орхисны дараа эх нутагтаа эргэн ирж, улс төрд хүч сорин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж АФП мэдээллийн агентлагаас даваа гарагт мэдээлжээ.
“Хар мягмар” гариг буюу өнгөрсөн жилийн долдугаар сарын 1-ний нийтийн эмх замбараагүй байдлын үеэр үеэр энгийн дөрвөн иргэн буудуулж амь насаа алдсан. Тэднийг буудаж хөнөөсөн хэрэгт холбогдуулан Эргүүл хамгаалалтын газрын цагдаа нарыг буруутган жил дамнан шалгаж байгаа билээ.
Буудах тушаал өгсөн хэрэгт ЦЕГ-ын болон Нийслэлийн цагдаагийн буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн ч заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа.
НЦГ-ын дарга асан хурандаа О.Зоригтыг албан үүрэгтэй хайнга хандсан, буудах тушаал өгсөн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан.
Хэргийг шалгаж байгаа Улсын ерөнхий прокурорын газраас тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа орсон. Хэргийн холбогдогч нарт хавтаст хэргийг танилцуулж байгаа. Ирэх долоо хоногт прокурорын хяналтад шилжүүлнэ” гэлээ.
Мөн энэ талаар зарим эх сурвалжийн мэдээлснээр “Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг нь хэрэгсэхгүй болгосон хүн байхгүй. Цагдаагийн удирдлага дөрвөн хүнд албан тушаалдаа хайнга хандсан гэсэн Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд зааснаар шалгаж л байгаа” гэсэн юм.
"Nevirapine" /эмийн нэр нь Viramune/ эмийг ХДХВ-ийн халдвартай эх уугаад хүүхдээ хөхөөрөө хоолловол ямар нөлөөтэй байгаа талаар судалгааг Балтиморын их сургуулийн доктор Брюк Жексон, Жонс Хопкенс нар Этопи, Уганда, Энэтхэг улсад хийсэн байна. Энэхүү судалгааны тайлангаа Бостон хотод болсон ДОХ-ын мэргэжилтнүүдийн уулзалт дээр тавьжээ. Nevirapine-г ураг халдвар авахаас сэргийлэх зорилгоор жирэмсэн эхэд уулгадаг юм. Уг эмийг ууж байсан эхчүүдийн 47 хувь нь эрүүл хүүхэд төрүүлсэн байна. Гэвч хүүхэд эрүүл төрсөн ч гэсэн явцын дунд эхийнхээ сүүгээр дамжин халдвар авах нь их байдаг. Ихэнх хөгжиж байгаа оронд хүүхдийг хөхөөрөө хооллох гэсэн ганцхан боломж байдаг.
Монголчуудаа бид эх болсон байгаль орчноо хайрлах цаг болсон юм бишүү? Энд тэндгүй л моднууд нь өгөршиж хатаж, хөрөөдөх тайраад дууслаа. Байгаль орчноо хайрлая гэсэн зарим нэг нь нэг талд нь тарьж байхад өөрийнхөө амьдралыг залгаж, өөрийнхөө ашгийг бодсон нэг нь нөгөө талаас нь устгаад байвал яаж Цэвэр орчин, сайхан байгаль бий болох билээ дээ.
Хүн бүхэний хамтын зүтгэл, нэгдмэл байдал л байгаль орчныг аварч чадах бусуу. Одоо Монголын дийлэнх ой тайгууд хүмүүсийн хар гайгаар шатаж устгаж, тайруулж алга болж байна шүү дээ. Би одоо л энэ бүхэнийгээ зогсоож нэг эв санаагаар нэгдэхгүй бол удахгүй Монгол орны байгаль зүгээр л устгах нь нүдэнд илхэн харагдаж байна. Энэ бүгдийг бодохоор сэтгэл эмзэглэж байна.
Байгаль орчноо хамгаалахын төлөө олон сайхан байгуулгууд нээгдээд л байна тэднийхээ үйл ажиллагааг Улс төрийн томчууд нь дэмжээд өгвөл уул нь их хэрэгтэй юм шүү дээ. Хаа хамаагүй энд тэндэхийн машины компани, бүтэхгүй үйлдвэрүүдэд хөрөнгө оруулж байхаар Байгаль орчноо хайрлан хамгаалаад байвал эцэст нь үр хойчид чинь үр ашгаа өгөх болно шүү дээ.
Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 48 хүн ДОХ буюу ХДХВ-ын халдвартай нь оношлогдоод байгаа билээ тэдний 16н ДОХ-ын шинж тэмдэг нь эрчимтэй явагдаж байгаа, харин 8 хүн нь аль хэдийн насан өөд болсон билээ. Энэ бидэнд нэгэн зүйлийг бодогдуулахгүй байна гэжүү? Хайртай хайртай л гэнэ хайртай гэснийх нь зоргоор бэлгийн хавьталд орох, хүнтэй унтмаар байна гээд таарсан болгонтойгоо унтаж явах, шоу пари л гэнэ тэгээд танилцсан нэгэнтэй унтах, бие үнэлэгч аваад бэлгийн харьцаанд орох энэ бүгд эцэстээ эрсдэлтэй байдалд хүргэж байгааг та бүхэн бодох цаг болсон юм бишүү.
Бэлгийн харьцаанд орж болноо битгий БЭЛГЭВЧЭЭ МАРТАЖ байгаачээ. Энэ л хамгийн чухал зүйл шдээ. Бэлгэвч таныг 99% хамгаална шүү дээ. 1000-1 тохиолдол эсвэл 1 сая-1 тохиолдол нь ДОХ тусах аюулд өртөх магадлалтай гэхдээ БЭЛГЭВЧ бол 100% найдвартай байж чадна шүү дээ цоороогүй, хугацаа нь дуусаагүй л бол таныг хамгаалж чадна. Бэлгэвчээ хэрэглэж занших хэрэгтэй, Та байнга түрүүвч, цүнхэн дотроо БЭЛГЭВЧ авч явж байлдаа хүмүүс таныг бэлэн гэж бодно л биз эрүүл мэнддээ, үр хойчдоо санаа зовниж явдаг нэгэн л байгаа биз. Хүмүүс юу гэх нь хамаагүй зөвхөн та л өөрөө эрүүл байхад хангалттай шүү дээ. Хаана ч хэний ч өмнө нүүр бардам алхах болно. Тэгээд эцэст нь хэлэхэд тохиолдлын бэлгийн хавьтлаас сэргэмжлэх хээгтэй шүү залуусаа...
Монгол улсад ДОХ-той хүн 50 болсон мэдээг өчигдөр авлаа. 50дахь хүн нь 50 гарсан настай эрэгтэй хүн байжээ. Энэ ч ёстой муухай мэдээ байна даа.