Thursday, May 28, 2009

Барселона "Champion League"-ийн аврага



Барселона "Champion League"-ийн аврага

Өнгөрсөн 2009 оны 05-р сарын 27-28 шилжих шөнө. Аваргуудын лигийн аврагын төлөө тоглолт Английн Манчестэр Юнайтед vs Испанийн Барселона багуудын хооронд боллоо. Энэ өдөр Англичууд давуу байдлыг үүсгэж ялна гэсэн таамаглал олон байсан ч тэд энэ удаад даалгавараа муу биелүүлж Испанчуудад 2 : 0 хожигдлоо.
Тоглолтын гоолыг С,Это 11 минут, Месси 70 минутад оруулж тоглолтонд ялалт байгуулж чадлаа.МЮ лидер Роналду нэгдүгээр үед хүчтэй тоглолт үзүүлж байсан бол хоёрдугаар үед эрс муудсан байна. Харин Барсачууд хариуд нь үнэхээр шилдэг тоглолт үзүүлж чадлаа.

Барсагийн хувьд Челсиг хожиж гарч ирсэн нь том аз байсан гэхэд болно.

Тоглолтын статистик :
Бөмбөг эзэмшилт
Барселона - 51%
МЮ-49%

Алдаа
Барселона - 7 удаа
МЮ - 10 удаа

Цохилт
Барселона - 11 удаа
МЮ - 10 удаа

Хаалга чиглэсэн цохилт
Барселона - 8 удаа
МЮ - 2 удаа

Аваргуудын Лигийн мэргэн буучид :
9 гоол Месси (Барселона)
8 гоол Клозе (Бавари), Жеррард (Ливерпүль)
6 гоол Лисандро Лопес (Порту)
5 гоол Анри (Барселона), Бензема (Лион), Дрогба (Челси), Адебайор (Арсенал), Дель Пьеро(Ювэнтус)

0 Сэтгэгдэл: