Wednesday, May 27, 2009

Эх Үрсийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийг хориглолоо.



Олон улсын хүүхдийн эрх чөлөөний өдөр зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай болон дүүргүүдэд тэмдэглэхээр зэхэж байсан “Хүүхэд шинэ бүхний эхлэл” баярын үйл ажиллагааг хориглолоо. Мөн тавдугаар сарын 31-ний “Автомашингүй өдөр” болон “Архи тамхигүй өдөр, эрүүл ирээдүй” өдөрлөгийг ч цуцлав.




Томуугийн шинэ вирус /Н1 N1/-ээр үүсгэгдсэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн газраас өгсөн зөвлөмжийн дагуу дээрх хоёр арга хэмжээг хориглож байгаа аж.
Мөн Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт үхсэн шувуунаас сорьц авахад шувууны томуугийн вирус илэрсэн нь тогтоогдсон. Энэ нь Н1N1-ийн вирус манайд ойрхон байгаагийн илрэл аж. Дэлхий нийтэд гахайн томууны тархалт буурахгүй байна. Манай хойд хөршид энэ өвчнөөр хоёр, Хятадад 20 хүн нас барлаа. Өвөр Монголын нутагт нэг сургууль, үйлдвэрийн газарт хөл хорио тогтоосон байна.

0 Сэтгэгдэл: