Monday, May 18, 2009

НБА-ийн Шилдэгүүд



НБА-ийн 2008-2009 оны Улирлын шилдэгүүд




2009 оны Улирлын MPV-ээр Клевлэндийн Хаан Леброн Жеймс тодорлоо. Тэрээр энэ улиралд 28,4 оноо, 1,2 блок шот, 7,3 самбараас бөмбөг авалт, 7,6 оновчтой дамжуулалт гүйцэтгэж баг нь Конфференцийн аврагын төлөө шалгаран үлдээд байгаа билээ. Тэрээр 2009 онд үнэхээр шилдэг болохоо харууллаа.


2009 оны шилдэг хамгаалан тоглогчоор Орландогийн төвийн тоглогч Дуайд Ховард тодорлоо. Түүний хувьд энэ улиралд 13,8 самбараас бөмбөг авалт, 20,6 оноо, 2,9 блок шот гүйцэтгэлээ. Энэ улиралд тэрээр самбар үнэхээр ноён нуруу гэдгээ харуулж чадсан юм. Орлондо одоогоор Бостон Селтикийг хожиж Конфференцийн аврагын төлөө Клевлэйндтэй тоглохоор үлдээд байна.


Дэни Грэнжер Амжилт нь ахисан тоглогч

2008-2009 оны Улиралд 25,8 оноо, 5,1 самбараас бөмбөг авалт, 2,7 оновчтой дамжуулалт хийсэн байна. Түүний хувьд өнгөрсөн улиралд 19,6 оновчтой дамжуулалт, 6,1 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж байсан байна.



2008-2009 оны улирлын шилдэг зургаа дахь тоглогчоор Даллас Маверикс багийн хамгаалагч Жэсон Тэрри тодорлоо. Тэрээр энэ улирлалд 19,6 оноо, 3,4 оновчтой дамжуулалт, 2,4 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.


Шилдэг шинэ тоглогчоор Чикаго Буллс багийн холбогч Дэрик Роуз тодорлоо. Тэрээр энэ улиралд 16,8 оноо, 6,3 оновчтой дамжуулалт, 3,9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.

0 Сэтгэгдэл: