Thursday, May 28, 2009

Хүний наймаачдыг өнөөдөр шүүнэ



Монгол, хятад эмэгтэйчүүд хүний наймаалахаар үгсэн тохирсон хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн өнгөрсөн онд илрүүлсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард Монголын иргэн Т.Алтанзал гэгч 19 настай эмэгтэй Хятадын иргэн Бо Чун Янтэй хамсан охидыг хил давуулан наймаалахыг завдсан билээ.


Тэд “Шуурхай зар” сонинд “22-24 насны насны бүсгүйчүүдийг хувийн онгоцны үйлчлэгчээр ажилд шалгаруулж авна. Харилцах утас 99705507″ гэсэн зар нийтлүүлжээ. Зарын дагуу Б.Мөнгөн, Д.Саруул, Х.Алтаннавч, Ариунтуяа нар ирсэн бөгөөд ан.к.ет бөглөж, 2000-4000 юанийн цалин авна хэмээх үгэнд хууртсан байна. Ингээд 2008 оны аравдугаар сарын 14-нд галт тэргээр охидыг Хятад руу авч явах гэж байхад нь цагдаагийнхан саатуулжзэ. Бо Чун Ян Замын-Үүдэд “бараа”-гаа тосч авахаар ирээд мөн л баригдсан байна. Тэдний гэмт үйлдэл хохирогчдын мэдүүлэг болоод орчуулагчийн яриагаар батлагдсан тул Эрүүгийн хуулийн 113.3-т зааснаар ял төлөвлөжээ. Уг хэргийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болно.

0 Сэтгэгдэл: