Wednesday, May 27, 2009

Тээврийн товчоо болон сууц өмчлөгчдийн холбоод Нийслэлийн Засаг даргын хараанд оржээ

“Төмөрбаатар дарга Тээврийн товчоогоор ойрд очсон уу” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөний үеэр гэнэт асуулаа. Сүхбаатар дүүргийн Засаг дарга “Хоёр өдрийн өмнө очсон. Эмх замбараагүй байдалтай хэвээр байна” гэж түүнийг хариулахад Засаг дарга “Би өчигдөр очлоо. Тэнд микроавтобуснуудын уралдааны цэг шиг л байх юм. Үүнийг нэг цэгцлээч.
Улаан тоос шороо босоод л... Тэр орчимд ажиллаж амьдардаг иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой. Үйлчилгээ явуулдаг хүмүүсийг орчны тохижилтдоо анхаарахыг үүрэг болго” хэмээн даалгалаа. Мөн гудамж талбайн тохижилтын хүрээнд олон нийтийн байцаагч нарыг ажиллуулах үүрэг өгсөн. Энэ ажил санасан хэмжээнд хүрэхгүй байна гэж дүүргийн Засаг дарга нарт анхаарууллаа.


Хотын мээр энэ шуурхайн үеэр Сууц өмчлөгчдийн холбоог ширүүхэн шүүмжлээд “Оршин суугчдаасаа эсвэл төрөөс мөнгө нэхэж байдаг энэ хүмүүсийн ажилд сайтар хяналт тавихыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Батад даалгаад зуны энэ өдрүүдэд орон сууцны дулаан хангамж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлэх даалгавар өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



0 Сэтгэгдэл: