Tuesday, May 26, 2009

75 км-ийн гүйлтийн аваргууд тодорлоо



“Өөрийгөө ялах” 75 км-ийн гүйлтийн анхдугаар тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд боллоо. Тэмцээнийг холын зайн гүйлтийн спортыг сурталчилж, тамирчдын бэлтгэл сургуулилтыг дээшлүүлэх, өсвөр үе залуучуудыг тэсвэр хатуужилд сургах зорилгоор Улаанбаатар хот дахь Шри Чинмойн марафоны баг зохион байгуулсан юм.
“Ажнай” клуб, “Алдар”, “Хилчин” спорт хороо зэрэг арваад байгууллагын 19-69 насны 37 тамирчин уралдсан бөгөөд Афины олимпийн марафонч ОУХМ Л.Отгонбаяр, ОУХМ В.Отгонтуул нар оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болгожээ.
1000 метрийн тойргоор 75 км-ийн зайн уралдааны эрэгтэйчүүдийн ангилалд “Ажнай” клубын Б.Доржпалам 6.13.45 цаг гүйж ялагч болсон бол түүнээс 6.25 минутын дараа Дотоодын цэргийн 805 дугаар ангийн А.Кадырбөк, 14.10 минутын дараа “Ажнай” клубын Ц.Бямбажав нар барианд оржээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд “Ажнай” клубын тамирчин Л.Отгонбаяр 8.17.21 цаг гүйж бусдыгаа хошуучилсан бол “Ажнай” клубын Д.Эрдэнэчимэг, Г.Хишигсайхан нар удаахь байруудад орлоо.

0 Сэтгэгдэл: