Tuesday, May 26, 2009

Сонгуулийн урьдчилсан дүн




Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан байдлаар гарсан дүнг танилцууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд төрийн тэргүүнийг сонгох энэ удаагийн сонгуульд 1 сая 97 мянган сонгогч саналаа өгснөөс 562459 сонгогч Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид, 520805 иргэн МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярт тус бүр саналаа өгсөн аж.

Үүнийг хувьд шилжүүлбэл улсын дүнгээр Ц.Элбэгдорж 51.24, Н.Энхбаяр 47.44 хувийн санал аваад байна. Аймгийн дүнгээр нэр дэвшигч Ц.Элбэгдорж 48.28, Н.Энхбаяр 50.31 хувийн санал авчээ. Нийслэл Улаанбаатарт Ц.Элбэгдорж 55.9, Н.Энхбаяр 43.21 хувийн санал авсан гэсэн урьдчиласан дүн гараад байгаа юм байна.


0 Сэтгэгдэл: