Sunday, November 22, 2009

Холливудын од Стивен Сигал Монгол бүсгүйтэй хуримлана.




Сонирхолтой мэдээ байхаар нь тавьчихлаа...Уншаарай


Одоогоос 5 жилийн өмнө Монголд хөл тавьж, төрийн ордноор жинсэн өмдтэй “зугаалаад” буцсан Холливудын од Стивен Сигалын хувийн амьдрал сонин содноор дүүрэн байна. Өөрийгөө Монгол гаралтай хэмээн тунхагладаг, тулаант киноны мастер түүнийг буддын шашины ренбүчи цолтойг манайхан мэдэх байх. Тиймдээ ч Чингис хааны тухай кино хийхээр удтал ярьж, чамгүй дуулиан дэгдээсэн ч харамсалтай нь энэхүү хүсэл нь талаар өнгөрөөд байгаа билээ. Монголд ирэхдээ эмийн ургамал судлахаар лам хуврагтай яваагаа чухал ажилд тайлбарлаж байсан С.Сигал жил бүр манай хийд дацангуудын хурал номд зохих хандиваа өргөдөг гэдэг. Энэ нь ч цаанаа нарийн учиртайг түүний хувийн амьдралын хамгийн сүүлийн үеийн сонин нотолно. Буддын шашны үнэнч зүтгэлтэн энэ эрхэм саяхан өөрийн туслахаар ажиллаж байсан бүжигчин монгол бүсгүйгээс мэндэлсэн Төгсбаясгалант нэртэй отгон хүүгээ өлгийдөж аваад байна.
Хувийн амьдрал, зан аашаараа Холливуддаа цуутай Сигал өмнө нь Япон, Орос, Америк, Латин Америк гаралтай бүсгүйчүүдтэй хувь заяагаа холбож байсан бөгөөд 6 хүүхдийн эцэг. Түүний отгон хүүгийн ээж өөрөөс нь хэдэн үе мултарсан, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, үндэсний болон орчин үеийн бүжгийн мэргэжлийн бүжигчин залуу бүсгүй С.Эрдэнэтуяа бөгөөд тэдний учрал 5 жилийн түүхтэй.
Монголд айлчлахдаа үзэсгэлэнт Болгар бүсгүйтэй хөтлөлцөж ирсэн ноён Сигал манай загварынхан болоод миссүүдийг жинхэнэ хуйлруулсан. Түүнийг ирж, Их хааны кинондоо хатанд тоглох бүсгүй шалгаруулах сургаар хорвоогоор нэг тарсан нэртэй цуутай миссүүд маань “төрхөмдөө” цугласан юмдаг. Ямар ч байсан Германаас модель Оюунгэрэл, Тайваниас мисс Сансармаа нар ирж хадаг сүүтэй “Дүүриймаа”-даж угтсан билээ. Үндэсний хувцасны загвараа толилуулж “Өндөр Дов” дахь жуулчны баазад ёстой л зүсэн зүйлээрээ цугласан Монголын сайхан бүсгүйчүүдээс залхаж ядсан Сигал “Танай сайхан бүсгүйчүүд тайзан дээрээ биш, гудамжиндаа алхаж байдаг юм байна” гэж хэлээд амьтны охин үрсийн нус нулимсыг барж орхисон.
“Golden star” гэж урлагийнханд шагнал хүртээхэд нь дуучин Сараа “Холливудын нэг муу зодоончийн шагнал гэж юу байсан юм” гэж тас шилбүүрдэж байлаа. Сигал загварынхнаас тэс хол бүжигчин бүсгүйд харц унагаж, улмаар нарийн бичгийн ажилд санал болгон дэргэдээ татсан нь хэзээ мөдгүй болох Холливудын хуримын товд хүргэжээ. Төмөр замд бага насаа өнгөрөөсөн, айлын эрх танхил ганц охин С.Эрдэнэтуяа хүүхдийн ордны бүжгийн дугуйлангаас урлагийн гараагаа эхлэсэн авьяас гоо үзэсгэлэн хосолсон чадварлаг бүсгүй. Тиймээс ч эрхэм Сигалын дөрвөн туслахын ажлыг ганцаар амжуулж, ажилтнуудыг нь алмайруулсаныг ойр дотныхон нь бахархан ярих юм билээ. Сигалийн хамтаар гадны орнуудаар аялж, Эмма нэрээр гэргий нь гэгдэх болсон С.Эрдэнэтуяад албан ёсоор гэрлэх саналыг тавьж, хуримандаа бэлтгэх болсон Холливудын од ойр дотныхондоо зараа тараагаад эхэлжээ.
Нутагтаа жилдээ нэг ирэхдээ олны нүднээс жийрхсээр нам гүмхэн буцдаг энэ бүсгүй “Цэнгээнт бүжгийн хатан хаан” өргөмжлөл хүртэн тайзнаа гайхагдаж явсан. Монгол Чаньву нэрээрээ олонд танил болсон телевизийн хөтлөгч Э.Гантулгын анхны хайрын эзэн энэ бүсгүйд зүрх сэтгэл алдарсан томчууд ч цөөнгүй байсан гэдэг. Халхын сайхан бүсгүйн намба донж гоо үзэсгэлэн авьяас чадвар, боловсрол мэдлэгээрээ Холливудад нэр, мөр гаргаж яваа бүжигчин бүсгүй С.Сигал нарын хуримын зарын эргэн тойрны сонин ийм байна.

Мэдээг : Сонин.мн-ээс

Related Posts:

  • Хүний наймаачдыг өнөөдөр шүүнэ Монгол, хятад эмэгтэйчүүд хүний наймаалахаар үгсэн тохирсон хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн өнгөрсөн онд илрүүлсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард Монголын иргэн Т.Алтанзал гэгч 19 настай эмэгтэй Хятадын и… Read More
  • Импортын хүнсний бүтээгдэхүүн гомдол дагуулсаар Сүүлийн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэрэглэгчдээс хуурамч шоколад, муудсан өргөст хэмх, даршилсан мах, стандартын бус архи, ээддэг сүү, хүүхдийн тэжээл “Меласан-2″, алимны нухшийг хэрэглэсний дараа хүүхдийн гэ… Read More
  • “Харанга”-ын Лхагваа суллагджээ “Харанга”-ын Лхагваа суллагджээ “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр уучлал үзүүлж буй тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Удтал сунжирсан тогтоол өчигдөр хэрэгжиж, … Read More
  • Эх Үрсийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийг хориглолоо. Олон улсын хүүхдийн эрх чөлөөний өдөр зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай болон дүүргүүдэд тэмдэглэхээр зэхэж байсан “Хүүхэд шинэ бүхний эхлэл” баярын үйл ажиллагааг хориглолоо. Мөн тавдугаар сарын 31-ний “Автомашингү… Read More
  • Эрдэмтэд дэлхийг хүнгүйгээр төсөөлөв Хүн төрөлхтөн хормын дотор үгүй болбол дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөх вэ? АНУ-д төвтэй “А&Е” телевизийн бүтээсэн “Хүний дараахь амьдрал” баримтат кинонд энэ тухай өгүүлжээ. Дэлхий дээрх бүх хүн үгүй болбол барилга байг… Read More

1 Сэтгэгдэл:

Unknown said...

Энэ бол харамсал!Зугээр л тоглоом!!!Их уйланадаа энэ охин.Оороо унасан хуухэд уйлдаггуй гэдэг бхаа!!!