Tuesday, April 21, 2009

Жекки Чан: Хятадуудыг хатуу “хянах” хэрэгтэй


Жүжигчин Ж.Чан Хайнан арал дээр болсон чуулга уулзалтад оролцогсдод хандан хэлэхдээ хятад хүмүүст “эрх чөлөө” хэрэгтэй эсэхэд эргэлзэж буйгаа хэлсэн уг уулзалтад Хятадын Ерөнхий сайд В.Зябао оролцсон байна.


Ж.Чаны “Шинжуку” нэртэй хамгийн сүүлийн киног нь Хятадад гаргахыг хориглосон тул түүнээс эх газрын Хятад дахь цензурын тухай асуусан аж. Жүжигчин эр асуултад хариулахдаа Хятадын нийгмийн тухай өөрийнхөө бодлыг ч гэсэн ярьсан байна.
“Эрх чөлөөтэй байх нь сайн муу эсэхийг би мэдэхгүй юм. Би энэ талаар үнэхээр эргэлзэж байна. Хүн хэт их эрх чөлөөтэй байхаараа яг одоо Хонконгод байгаа юм шиг байдаг. Энэ нь дэндүү эмх замбараагүй байна гэсэн үг. Тайвань ч гэсэн их замбараагүй газар” гэжээ.
Дараа тэрбээр “Би хятад хүмүүсийг барьж байх нь зөв гэсэн бодолтой болж байгаа. Биднийг хянахгүй бол бид хүссэн болгоноо л хийх болно” хэмээн тэрбээр нэмж хэлжээ.
Түүнийг ийнхүү хэлэхэд танхимд байсан хятадууд алга ташин хүлээн авсан боловч Хонконг, Тайваньд хүмүүсийн уур хилэнг дэгдээжээ. Тухайлбал, Хонконг дахь ардчиллын төлөө тэмцэгч парламентын гишүүн нэгэн “Тэрбээр хятад хүмүүсийг доромжилсон. Хятадын нийгэмд одоо хүний эрх, хуулийг дээдлэх үзлийг хамгаалах ардчилсан тогтолцоо хэрэгтэй байна” гэжээ.
Өөр нэгэн парламентын гишүүн мөн “Дэлхий даяар хүмүүс улс орноо өөрсдөө удирдаж байна. Хятадууд яагаад мөн адил байж болохгүй гэж?” хэмээн асуусан байна.
Ж.Чан Бээжингийн эрх баригчдад нэлээд нэр хүндтэй бөгөөд тэрбээр Бээжингийн олимпийн нээлт, хаалтанд оролцсон юм. Мөн тэрбээр “Хятадын киночдын холбоо” хэмээх бизнесийн байгууллагын орлогч даргын алба хашдаг юм. Гэвч тэрбээр хятадад үйлдвэрлэсэн барааны чанарыг шүүмжилснээрээ тэнд цуглагсдын дунд нэр хүндээ сэвтүүлээд авчээ. Тэрбээр “би зурагт худалдаж авах юм бол ямар ч байсан япон зурагт авна. Хятадыг авах юм бол дэлбэрч мэднэ” хэмээн ярьжээ.

Related Posts:

  • Цагаан олимпийн анхны эрхийг “Алдар”-аас өвөртлөв6Ирэх онд болох хамгийн том тэмцээн нь яах аргагүй Ванкувeр хотноо болох өвлийн олимп билээ. Манай улсаас цагаан олимпт жил бүр 4-5 тамирчин оролцдог. Тэгвэл “Алдар” хорооны тамирчин Х.Хаш-Эрдэнэ олимпийн эрхийн салхийг хагалл… Read More
  • Д.Цэвээндорж: Монголоос олдсон МӨСӨН МУМИ бол дэлхийд хосгүй үзмэрАмерикийн “Discover” сэтгүүлээс Дэлхийн археологийн 10 том нээлтийн нэгээр Монголын Алтай таван богдоос олдсон Мөсөн мумиг нэрлэсэн. Энэхүү олдворын талаар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндор… Read More
  • АНУ-д монгол хөшөө СҮНДЭРЛЭВАНУ-ын Денвер хотноо энэ сарын 24-нд монгол тулганы, долоон метрийн өндөртэй хөшөө сүндэрлэжээ. Улаанбаатар хот Денвер хоттой таван жилийн тэртээ эгч, дүү хотын барилдлага тогтоожээ.Денвер хотынхон эгч, дүү хотууд болсныг тэм… Read More
  • «Вместе победим» ба хоёр «Э»-ийн ХЭМЖҮҮРЦ.ЭЛБЭГДОРЖ, Н.ЭНХБАЯР-BRAND NAME2005 оны сонгууль санаанд орж байна. “Гоё сонгууль” хэмээх үг нийслэлийн төв гудамжаар нэг үзэгдэж, брэндийн костюмтай нэр дэвшигчдийн хөрөг өнгө өрсөлдөн оршицгоож байсан сан. Есөн онд Тоё со… Read More
  • Жекки Чан: Хятадуудыг хатуу “хянах” хэрэгтэйЖүжигчин Ж.Чан Хайнан арал дээр болсон чуулга уулзалтад оролцогсдод хандан хэлэхдээ хятад хүмүүст “эрх чөлөө” хэрэгтэй эсэхэд эргэлзэж буйгаа хэлсэн уг уулзалтад Хятадын Ерөнхий сайд В.Зябао оролцсон байна.Ж.Чаны “Шинжуку” нэ… Read More

0 Сэтгэгдэл: