Үүсэл хөгжил нь тэртээ 80 жилийн өмнө ч нэг л хурдацтай бус байгаа спортын нэг төрөл нь тэшүүр билээ. Анх 1964 оны Инсбургийн олимпт оролцсон тэр цагаас эхлэн дэлхий дахинд Монголын өвлийн спортын тамирчид танигдаж эхэлсэн гэхэд болно. Харин сүүлийн 10-аад жил нэг л зогсонги байдалд байгаа тус спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дагвадоржтой уулзаж яриа өрнүүлсэн юм.-Тэшүүрчид маань саяхан ойрд гаргаагүй амжилтаа гаргалаа. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Сүүлийн хоёр жилийн өмнөх өвлийн улирал бидэнд маш их ээлтэй байсан гэхэд болно. Ирэх онд болох өвлийн олимпийн наадмын өмнө ийм амжилт гаргаж байгаа нь бидэнд том амжилт юм. Зөвхөн насанд хүрэгчид гэхэд л улсын дээд амжилтыг 34 удаа шинэчлэн тогтоолоо шүү дээ. Цаашлаад залуучууд, өсвөрийн тамирчдынхаа шинэ амжилтыг оруулаад нэг жилд 71 шинэ дээд амжилт тогтоосон түүх манай улсын тэшүүрийн спортод байхгүй. Ингэж бодохоор өөрийн эрхгүй бахархаж байна. Мэдээж энэ амжилт нь олон хүний хөлс хүч хөдөлмөрийг шингээсэн.
-Саяхан манай улсаас хоёр тамирчин Канадруу тэмцээнд явсан. Энэ нь ямар учиртай тэмцээн байсан юм бэ?
-Канадын Калгарин хотод болсон цомын тэмцээн юм. Дэлхийд маш нэртэй хүндтэй том тэмцээн. Манай улсаас хоёр тамирчин дасгалжуулагчийн хамтаар оролцоод ирлээ. Дэлхийн 18 орны шилдэг 300-гаад тамирчид оролцсон. Дэлхийд алдартай хурдан мөсөн зам дээр болсон учир онцлог байлаа. Шилдэг тэшүүрчид бүгд л энд ирж уралдах дуртай байдаг. Учир нь тэд өөрсдийн болон улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож чаддаг юм. Манай тамирчдын төрөлд 100 гаруй тамирчид оролцсон. Манай тамирчдын 1500, 5000 метрийн зайд уралдсан амжилт дэлхий нийтийн анхаарлыг их татлаа. Учир нь манай тамирчдын тогтоосон амжилт дэлхийн дундаж түвшинд бичигдэхүйц байсан.
-Дэлхийн шилдэг тэшүүрчдийн дундаж амжилт ямар байдаг бол?
-Дундаж амжилт гаргахад мөснөөс их шалтгаалдаг. Заримд нь мөс амжилт гаргахад ээлтэй байхад, нөгөөд нь амжилтыг татаж байх жишээтэй. Гэхдээ тамирчин хүн аль алинд нь дасан зохицсон байх ёстой. Манай тамирчид 15- 22 дугаар байрыг эзэлж байлаа. Энэ бол дундаж амжилт. Нөгөө талаар 1500 метрийн зайд гаргасан нэг минут 53 секундын амжилт нь дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц гэдгийг тодорхойлж байгаа юм.
-Амжилт гаргахад мөс их чухал нөлөөтэй гэлээ. Түрүүн таны ярьсан мөсний хурдан, удааныг яаж хэмждэг юм бэ?
-Үүнийг хэмждэг тусгай багаж байдаг. Гэхдээ манай улсад энэ нь хараахан байхгүй. Гэхдээ энэ бүхэн нь усны найрлага, мөсний бүтэц гээд олон талын нарийн ажиллагаатай л даа.
-Тэшүүрийн спорт манай улсад хэдийнээс хөгжиж эхлэв?
-Хөгжил гэсэн утгыг нь авч үзвэл энэ жил тэшүүрийн спорт үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаа. Мөн манай холбоо байгуулагдсаны 50 жилийн ой ч давхар тохиож байна. Уг нь тэшүүрийн спорт манай оронд их олон жилийн өмнө үүссэн гэж үздэг.
-Тэшүүрийн спорт уналтанд орсон шалтгаан нь юу вэ?
-Энэ спортын анхны амжилт нь 1964 оны Инсбургийн олимп. Өвлийн спортоор анх удаа оролцож байсан хэрэг л дээ. Тухайн үед гавьяат тамирчин н.Цэнд гуай анх Монгол Улсын төрийн далбааг олимпийн тэнгэрт мандуулж байсан түүхтэй. Тэр үед манай улсад хамгийн эрчимтэй хөгжиж байсан спортын төрөл бол тэшүүр байгаа юм. Харин 1990 он гарснаас хойш бүхий л спортын төрөл зогсонги байдалд орлоо. Мэдээж үүнд хөрөнгө санхүүгаас эхлүүлээд асуудал байсан. Харин үүнээс 15 жилийн дараа улсын шигшээ багийг дахин байгуулсан нь тэшүүрийн спорт хөгжих шинэ эрин үе эхэлж байна гэхэд болно.
-Засгийн газраас өвлийн спортод зарцуулах гэж хэчнээн төгрөг төсөвлөдөг юм бэ. Хир анхаарал хандуулж байна?
-Төлөвлөгөөгөө боловсруулахдаа тэмцээн уралдааныхаа байдлыг хардаг. Өнгөрсөн жилийн хувьд Бээжингийн олимпийн дараа хөрөнгө мөнгөний асуудал уналтад орсон байх. Гэхдээ бидний төлөвлөсөн ажил огт саатаагүй. Харин 2010 оны олимп болоход аравхан сарын хугацаа үлдлээ. Тиймээс бид улсын шигшээ багийн албаар дамжуулаад төсөв хөрөнгөө батлуулах гээд оруулсан манайхныг бодвол мөсөн дээр гулгасан хугацаа км нь арай их байдаг. Ер нь манай тамирчдад амжилт гаргах эх үндэс бий.
-Ванкуверийн олимпийн наадамд ямар зорилготой оролцох гэж байна?
-Нэн түрүүнд тавьж байгаа зорилго нь олимпийн наадамд оролцох эрхээ авах явдал юм. Сүүлийн гурван ч олимпт манай тэшүүрчид оролцож чадсангүй. Харин энэ удаад оролцох боломж бүрэн байгаа. Нагонагийн олимпоос эхлэн гүйлтийн тэшүүрт норматив тогтоосон. Харин энэ нормативд манай тамирчид хүрч чадахгүй байсан учир олимпийг алгасч байлаа. Тэгвэл энэ жил бид нормативээ 100 хувь давуулан биелүүлсэн. Харин одоо зөвхөн эрх авах л үлдэж байх шив. Олимпт оролцох итгэл дүүрэн байна. Удахгүй шинэ норматив ирнэ. Мэдээж өнгөрсөн жилээс бага зэрэг нэмэгдэх ч бидний хувьд хангах бололцоотой. Хоёр дахь асуудал нь эрх авч чадвал олимпийн наадамд ямар түвшинд оролцох вэ гэдгээ тодорхойлно. Болж өгвөл дундаж оролцох боломжийг хайна.
-Өвлийн олимпийн эрх олгох хэчнээн тэмцээн манай тамирчдыг хүлээж байгаа вэ?
-Тэшүүр, Шорт трейкийн тус бүр байгаа.
-2010 оны олимпт оролцохын тулд зуны урин дулаан цагт бэлтгэл хийх гээд байх шиг байна. Энэ нь нэлээд хүндрэлтэй асуудал байх. Бэлтгэлийг ер нь яаж явуулдаг юм бэ?
-Хэдийгээр өвлийн спорт гэгдэж байгаа ч гэсэн одоо бол дэлхийн бүх улс оронд дөрвөн улирал дамнаад л тэмцээн уралдаан явагдаж байгаа. Бэлтгэл сургуулилт ч мөн адил. Учир нь тэд зориулалтын битүү дээвэртэй стандарт мөсөн замтай цэнгэлдэх хүрээлэнг олноор барьж байна. Харин манай улсын хувьд энэ нь хараахан боломжгүй учраас ихэвчлэн хүчний бэлтгэл хийдэг. Яахав хөрөнгө санхүүгийн боломж гарвал урд, хойд хөршдөө очиж хамтарсан бэлтгэл хийж болох л юм. Гадаадын тамирчид зургаан тэмцээн байгаа. Шорт трейк нь оноо цуглуулж оролцох боломжтой байдаг. Харин тэшүүр нь нормативаа биелүүлж чадвал оролцох эрхээ халаасладаг. Тиймээс бид тэшүүртээ гол анхаарлаа хандуулж байна. Ер нь манай хүүхдүүдийн амжилт эрс өөр байгаа. Урам зориг ч дүүрэн байна.
-Энэ спортоор хичээллэгсдийн тоо бусадтай харьцуулбал хэр их байдаг бол?
-Сүүлийн үед эрс өсч байгаа. Өсвөрийн улсын аваргад гэхэд л 130 гаруй хүүхэд оролцсон. Ялангуяа хөдөө, орон нутгийн тамирчид тэшүүрийн спортыг илүүтэй сонирхож, үр шимийг нь хүртэж байна. Тэшүүрийн спортод амжилт гаргаад, сэтгэл зүрхээ өгч байгаа залуу тамирчдаа манай холбооны зүгээс боломжийнхоо хэрээр харж үзэхээр ярилцаж байгаа.
0 Сэтгэгдэл:
Post a Comment