Tuesday, April 21, 2009

Цагаан олимпийн анхны эрхийг “Алдар”-аас өвөртлөв6

Ирэх онд болох хамгийн том тэмцээн нь яах аргагүй Ванкувeр хотноо болох өвлийн олимп билээ. Манай улсаас цагаан олимпт жил бүр 4-5 тамирчин оролцдог. Тэгвэл “Алдар” хорооны тамирчин Х.Хаш-Эрдэнэ олимпийн эрхийн салхийг хагаллаа. Тэр ч бүү хэл анх удаа цанын төрөлд эрх авч байгаа Монгол тамирчнаар тодорч байгаа нь энэ ажээ.
Олон улсын цанын холбоо, “Ванкувер-2010″ цагаан олимпийн зохион байгуулах комисс монголын үндэсний олимпийн хороонд энэ тухай мэдээллийг албан ёсоор мэдэгдсэн байна.
Цанын төрөлд анх удаа эрх авсан тэрбээр 2006 оны Турины олимпт эх орноо төлөөлөн оролцож тугчаар нь ажиллаж байсан юм.


Түүнийг өвлийн олимпийн эрх авсныг нь тохиолдуулан өчигдөр монголын үндэсний олимпийн хорооны удирдлагууд хүлээн авч уулзав.
Уулзалтад Х.Хаш-Эрдэнээс гадна өвлийн спортын бусад тамирчин, дасгалжуулагчид оролцлоо.
Монголын цана, тэшүүрийн тамирчид 2010 оны Ванкуверын олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож, илүү олон эрх авахаар бэлтгэл, сургуулилтаа базааж байна.

Related Posts:

  • ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛСНЫ 803 ЖИЛИЙН ОЙ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 88 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨРҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛСНЫ803 ЖИЛИЙН ОЙ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 88 ЖИЛИЙН ОЙНБАЯРЫН ХӨТӨЛБӨР7 дугаар сарын 10. Баасан8.00-10.20 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт1… Read More
  • А.Аверсон дөрөв дэх багтаа ирлээ.НБА-ийн супер оддын нэг А.Аверсон Мемфис Гризлис багт ирлээ.НБА-д 13 жилийг үдэж байгаа Филадальфи 76 багийн лидэр тоглогчдын нэг байсан Аллен Аверсон НБА-д орсон цагаасаа хойш дөрөв дэх багтаа ирлээ. Түүний хувьд 76 багт 199… Read More
  • Элбэгээ ерөнхийлөгчөө, энэ Ц.Жанлавыг хар дааЭлбэгээ ерөнхийлөгчөө, энэ Ц.Жанлавыг хар даа-Монгол улс хуультай гэдгийг мэдрүүлээд өгөөч, Ц.Жанлав, Л.Амгалан мэтийн эрх дархтнуудад…-Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй, хоёр ор… Read More
  • Наадмын шинэ цолтонуудЭнэ жилийн наадам сонирхолтой сайхан үйл явдалаар үүрэн болж өнгөрлөө.Үндэсний бөх :Даян аврага Г.Өсөхбаяр /Далай аврага байсан/Улсын Заан М.Өсөхбаяр /У.Н байсан/Улсын харцага Д.Батболд /У.Н байсан/Улсын харцага Ө.Бат-Орших /… Read More
  • Нагоя башёг 3 сумоч тэргүүлж байна.Нагоя башё үргэлжилсээр л байна.Ардын хувьсгалын 88, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойтой давхцан эхэлсэн Нагоя башё тэмцээнийхээ тал замыг туулах гэж байна.Энэ сарын барилдаан хэд хэдэн онцлог байдлаар үргэлжилж бай… Read More

0 Сэтгэгдэл: