
АНУ-ын Денвер хотноо энэ сарын 24-нд монгол тулганы, долоон метрийн өндөртэй хөшөө сүндэрлэжээ. Улаанбаатар хот Денвер хоттой таван жилийн тэртээ эгч, дүү хотын барилдлага тогтоожээ.
Денвер хотынхон эгч, дүү хотууд болсныг тэмдэглэн аль нэг цэцэрлэгт хүрээлэнгээ тухайн хотын нэрээр нэрлэдэг уламжлалтай аж. Аль 2004 онд Денвер хотьн Lowry дүүргийн цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар хотын парк гэж нэрлэсэн байна.
Улмаар Улаанбаатар хотын паркдаа монгол орныг санагдуулахуйц дурсгалт зүйлтэй болох санаачлагыг зураач Цогтсайхан гаргаж, энэ санаагаа АНУ дахь Монголчуудын холбоо болон Улаанбаатар Денвер эгч, дүү хотын зөвлөлд танилцуулж бүрэн дэмжлэг авснаар хөшөө бүтээх ажилдаа ханцуй шамлан орсон аж. Ингээд зураач маань хөшөөнийхөө дүр хэвийг олох аянд гарч улмаар монгол гэрийн гал голомт болсон тулгыг сонгожээ. Энэхүү хөшөө нь монголын уран бүтээлчийн бүтээсэн Америк дахь анхны монгол уран баримлын бүтээл юм. Үүнээс гадна анх удаа монгол тулгыг ийм том хэмжээгээр хөшөө болгон тэр тусмаа хаа холын Америкт босгож байгаагаараа онцлогтой. Дашрамд сонирхуулахад хөшөөний нийт санхүүжилтийн 85 хувийг Америкийн албан байгууллага, компани, сангуудаас, 10 хувийг нь монгол хувь хүмүүс, харин таван хувийг нь америк хувь хүмүүс хандивлажээ.
Related Posts:
2010 он гэхэд хямралаас гарна гэж үзжээЭнэ сарын эхээр Наран улсад дэлхийн санхүүгийн хямралын талаар өргөн хүрээний санал асуулга явагджээ. Тус улсын 100 томоохон компаниудын дунд телевизийн NHK компаниас явуулсан энэ санал асуулгын дүнгээр 2010 он гэхэд л хямрал… Read More
Леброн Жеймс 2010 оны Slam Dunk-д оролцоно гэлээ.58 дахь удаагийн "Бүх Оддын Тоглолт"-ын Слам Данкын тэмцээнийг үзэж байсан Леброн Жеймс 2010 оны "Слам Данк"-ын тэмцээнд оролцохоо мэдэгдлээ.Түүний хувьд өмнө нь олон санал ирж байхад байнга татгалзсан хариу өгч байсан бол эн… Read More
Коби, Шакил хоёр MVP боллоо.58 дахь удаагийн НБА-ийн Бүх Оддын тоглолт өнөөдөр East vs West сайхан явагдаж өнгөрлөө. Энэ өдрийн тоглолт үнэхээр ширүүхэн сонирхолтой сайхан болж өнгөрлөө. Шакилын сюрпрезээр эхэлсэн энэ тоглолт WEST 146 vs EAST 119 онооны… Read More
Даяар Монгол Хөдөлгөөний сайт болон сонинМонголын Ард түмэний халуун цустай, хүчирхэг ард түмэн бид Эх орноо хайрлах ёстой гэсэн Эх оронч сэтгэлгээг төрүүлэх гэж хичээж буй Даяар Монгол хөдөлгөөн маань өөрийн гэсэн сайт болон сонин болсон тухай та бүхэндээ мэдээллэх… Read More
Ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж байнаСүүлийн жилүүдэд дэлхий даяар байгаль орчныг хамгаалах асуудал дээр голлон анхаарах болж, уламжлалт эрчим хүч гэхээсээ илүү байгалийн эрчим хүчнийн үйлдвэрлэлийг шинээр байгуулах болжээ.Тайвань нь эрчим хүчний нөөцөөр бага, д… Read More
0 Сэтгэгдэл:
Post a Comment