Saturday, February 13, 2010

Цэргийн Арслан Ч.Санжаадамба түрүүллээ.



Тийн урвагч хэмээх Төмөр бар жилийн Сар шинийн хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 15.00- 20.30 -ын хооронд Монгол Бөхийн өргөөнд амжилттай зохион явагдаж дууслаа.
Эр бяраа гайхуулсан Аврага, арслан, заан, харцагуудаар манлайлуулсан хүчтэнгүүд маань уран мэхийг уралдуулан хийж Цэргийн Арслан Ч.Санжаадамба түрүүлж, Даян аврага Г.Өсөхбаяр үзүүрлэлээ.

Бөхийн барилдаан эхлэхээсээ дуусах хүртлэх уран сайхан барилдаануудыг гарч байлаа. Тэр тусмаа хоёр, гуравын даваанд У.а Мөнхбаатар, У.а Азжаргал, У.З Баяржавхлан, У.з Мягмарсүрэн зэрэг олон хүчтэнгүүд аймаг, цэргийн цолтой бөхчүүдэд өвдөг шороодсон нь бөхийн барилдааныг улам их чимэж байлаа.
Тэр тусмаа Ц.а Ч.Санжаадамба өндөр цолтой бөхчүүдээ ээлж дараалан давж байсан нь үнэхээр сонирхолтой байлаа. Ч.Санжаадамбын хувьд өчигдөр болсон Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн бол тэрээр өнөөдөр түрүүлснээр цагаан сарын хоёр өдрийн барилдаанд хоёуланд нь түрүүлсэн анхны бөх болж байх шиг байна.

Та бүхэндээ 6-ын даваанаас харуулья :

6-ийн даваа
1. Да.ав Г.Өсөхбаяр - У.Х Д.Баасандорж
2. У.А Д.Ганхуяг - У.Х Ц.Магалжав
3. У.Г И.Доржсамбуу - У.Н Г.Эрхэмбаяр
4. У.З Б.Ганбат - Ц.А Ч.Санжаадамба

7-ийн даваа
1. Да.ав Г.Өсөхбаяр - У.Г И.Доржсамбуу
2. У.А Д.Ганхуяг - Ц.А Ч.Санжаадамба

8-ийн даваа
1. Да.ав Г.Өсөхбаяр - Ц.А Ч.Санжаадамба

Мөн энэ өдөр УИХ-ын гишүүн Гүндалай нэрэмжит шагнал /Улсын цолд ойрхон бөх/, Да.Ав А.Сүхбатын нэрэмжит шагнал /Ирээдүйн аврага/, мөн Энэ цагийн хүчтэн шагнал гуравыг гурвууланг нь Ц.А Ч.Санжаадамба авсан нь олон түмэнийг машид их баярлуулж байлаа.

Related Posts:

  • Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!Энэ хорвоогийн чимэг болсонЭгэл жирийн эр хүний хань болсонЭрхэм хатагтай бүсгүйчүүдээЭгэлгүй нандин баярын мэндийг хүгэе!Хамгаас хайртай Амгалан, хайрт ээж Р.Төмөрсүх, эгч Н.Одгэрэл, эгч Н.Энхгэрэл, дүү Энх-Амгалан, Дүү Энэр… Read More
  • Хичээлийн Шинэ Жилийн Мэнд хүргэе!(2010-2011)2010-2011 оны Шинэ Хичээлийн Жилийн мэндийг Монголынхоо Нийт Эрдэмтэн багш, оюутан залуус, сурагчид та бүхэндээ хүргэн мэндчилж байгаадаа таатай байна. Ингээд амжилт бүтээлийн ургац болсон ЕБС, Их дээд сургуулийн оюутан залуу… Read More
  • HAPPY NEW YEAR 2011Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэеЦагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэеАмсаад л бялхам жаргал бэлэглэеАлгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе!Дуулж баясч угтаарай, шинэ онооДурлаж дурлуулж яваарай, шинэ ондооДутуугаа дүүргээ… Read More
  • Гацуур Модны түүхШинэ жил, Зул сарын баярыг тансаг чимэглэлтэй мөнх ногоон гацуургүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл гацуур мод чимэглэх уламжлал анх хаанаас гарсан талаар та бүхэндээ хүргэж байна.Гацуур мод эрт дээр үеэс элбэг дэлбэг, сайхан ам… Read More
  • Шинэ жилийн "WALLPAPER" татаад авЯмар нэгэн илүү үг хэрэггүй болов уу. Та бүхэн татаад өөрийнхөө компьютерийн нүүрийг чимэхэд болно.ТАТАХ… Read More

0 Сэтгэгдэл: