Monday, February 8, 2010

Сар шинэдээ Сайхан шинэлээрэй.


Тийн урвагч хэмээх төмөр бар жилийн мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэллэж Элгээрээ энх амгалан Төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж,
Долоон бурхандаа дээжээ өргөж,
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай
Жигнүүр дүүрэн буузтай, жүнз хальсан сархадтай
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй



Related Posts:

  • 17-р Жарны Илжиг хэмээх Төмөр Туулай жилийн мэнд.XVII жарны Илжиг хэмээх Төмөр Туулай жилийн Сар шинийн мэндийг Гэр бүл, төрөл төрөгсөд, Монголын нийт ард түмэн, намайг таньдаг та бүхэндээ өөд өөд нь өргөн дэвшүүлэн хүргэж байгаадаа таатай байна. Та бүхэн :Түмэн олноороо тү… Read More
  • Dj Cool - Trance solution vol.001 (Шинэ жилийн Аялгуу)Та бүхэнд Dj Cool-ийн анхны уран бүтээл болох Trance solution vol.001 (new year mix 2010-2011).mp3" хүргэж байна. Саяхан Mонголд ирээд party хийгээд буцсан Dj Sied Van Riel-ийн уран бүтээл энэ set-д орсон байна. Татаад сонсо… Read More
  • HAPPY NEW YEAR 2011Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэеЦагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэеАмсаад л бялхам жаргал бэлэглэеАлгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе!Дуулж баясч угтаарай, шинэ онооДурлаж дурлуулж яваарай, шинэ ондооДутуугаа дүүргээ… Read More
  • Улс Тунхагласны 86 жилийн Ойн мэндийг хүргэе! Монголын нийт ард түмэндээ "Бүгд найрамдах засаг тунхаглаж, Үндсэн хуулийг баталсан түүхт 86 жилийн ойн" мэнд хүргэн мэндчилж байгаадаа таатай байна. Ингээд та бүхэндээ ойн хүрээндээ Д.Пүрэвдоржын "Тусгаар тогтнол" шүлэг, … Read More
  • Хайрт ээж Р.Төмөрсүхдээ Төрсөн өдрийн мэндийг хүргэе!Ээжээ Би Таньдаа ХайртайЭнэ дэлхийн амин эрдэнэХүн цэцгийг ургуулагчЭх хүн та бүхэндээ болонБулбарам ялдам инээмсэглэлБүлээн зүрхний амьсгалБүсгүйчүүд Та бүхэндээЭмэгтэйчүүдийн баярын Мэндийг дэвшүүлье.Энэ дэлхийн эгэл бурхан… Read More

0 Сэтгэгдэл: