Sunday, February 14, 2010

"Ванкурвер-2010" Наадамд оролцогч амий алдлаа.


Харамсалтай мэдээ

Олимпийн наадам сүр дуулиантай нээлтээ хийхийн өмнө нэгэн таагүй мэдээ дэлхийн дахиныг цочроолоо. Гүржийн чаргачин Нодар Кумариташвили бэлтгэлийн сүүлчийн гулгалтын үеэр 90 миль/цагийн хурдтай давхиж байх үедээ осолд орж хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.


Олимп болж буй Вистлер тосгоны гулгуурын төвд энэхүү осол болсон бөгөөд түүнийг осолд орсны дараа ОУОХ-ы эмнэлгийн баг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн ч нэгэнт хожимдсон байжээ.

Дөнгөж 21 настай Нодар Кумариташвили дэлхийд чансаагаараа 41-р байранд бичигдэж байсан бөгөөд энэ жил дэлхийн цомын таван гараанд уралдсан залуу тамирчин байжээ. Энэхүү осол нь түүний Ванкуверт ирснээс хойшхи хоёр дахь осол байсан гэнэ. Энэ долоо хоногийн эхэнд мөн чарганаасаа унаж 152 метр орчим өндрөөс гулгаж унасан гэнээ. Дэлхийд хамгийн өндрөөс унасан тохиолдол ч гэж зарим нь хэлж байна. Тэр тэгж унахад бага зэргийн л зовиуртай унасан бөгөөд эмчилгээг түргэн хийж эргэн чарганы замдаа гарч ирсэн нь энэ байжээ.

ОУОХ хэвлэлийн баг хурал хийлгэсэн ба ерөнхийлөгч Жак Рогге түүний нас барсныг мэдэгдлээ. Тэр “ОУОХ эмгэнэлээ илэрхийлж байна. Бэлдээгүй, бодож байгаагүй зүйл боллоо. Үнэхээр харамсаж байна” хэмээн мэдэгджээ.

Үүний дараа Гүржийн багийн ахлагч : “Бидэнд нөхөж баршгүй гарз тохиолдлоо. Бид хүнд байдалд орлоо. Юу хийхээ ч мэдэхгүй байна. Бид олимпийн нээлтийн ажиллагаа, тэр бүү хэл олимпийн наадамд оролцохгүй байх талаар ярилцсан. Гэвч олимпизмийн үйл хэргийн төлөө оролцохоор шийдвэрлэлээ ” гэлээ. Тэд нээлтийн ажиллагаанд Гүржийн далбаан дээр хар тууз татан оролцсон юм.

Энэхүү тохиолдол нь олимпийн үеэр хүний амь нас эрсдсэн гурав дахь тохиолдол ажээ. Өмнөх хоёр тохиолдол хоёул 1964 оны Инсбрукийн олимпоор болж байсан аж. Нэг тамирчин нь Британий чаргачин байсан бол нөгөө нь Австрийн уулын цаначин байжээ. Уулын цаначин нь мод мөргөж нас барж байж.

Ер нь олимпийн чарганы замыг шүүмжлэх хүмүүс их байна. Гүржийн баг шууд зам муу байсан тухай мэдэгдсэний дараа бусад тамирчид энэ тухай үгээ хэлсээр байна. 100 км цагийн хурдтай явахад л хүнд болж байгаа тухай хэлж байна.




Related Posts:

  • «Вместе победим» ба хоёр «Э»-ийн ХЭМЖҮҮРЦ.ЭЛБЭГДОРЖ, Н.ЭНХБАЯР-BRAND NAME2005 оны сонгууль санаанд орж байна. “Гоё сонгууль” хэмээх үг нийслэлийн төв гудамжаар нэг үзэгдэж, брэндийн костюмтай нэр дэвшигчдийн хөрөг өнгө өрсөлдөн оршицгоож байсан сан. Есөн онд Тоё со… Read More
  • Жекки Чан: Хятадуудыг хатуу “хянах” хэрэгтэйЖүжигчин Ж.Чан Хайнан арал дээр болсон чуулга уулзалтад оролцогсдод хандан хэлэхдээ хятад хүмүүст “эрх чөлөө” хэрэгтэй эсэхэд эргэлзэж буйгаа хэлсэн уг уулзалтад Хятадын Ерөнхий сайд В.Зябао оролцсон байна.Ж.Чаны “Шинжуку” нэ… Read More
  • Сүмочид уламжлалт ёслолдоо оролцовЯпоны хойд эргийн хотуудаар үзүүлэх барилдаан хийж яваа сүмочид өнгөрөгч баасан гарагт Токио хотын нутаг дэвсгэрт байдаг Ясүкүни сүмд жил тутам болдог бурхандаа шүтэн биширч хүндэтгэх ёслолд сүмочид оролцов. Сакүрагийн унаж б… Read More
  • Цагаан олимпийн анхны эрхийг “Алдар”-аас өвөртлөв6Ирэх онд болох хамгийн том тэмцээн нь яах аргагүй Ванкувeр хотноо болох өвлийн олимп билээ. Манай улсаас цагаан олимпт жил бүр 4-5 тамирчин оролцдог. Тэгвэл “Алдар” хорооны тамирчин Х.Хаш-Эрдэнэ олимпийн эрхийн салхийг хагалл… Read More
  • Д.Цэвээндорж: Монголоос олдсон МӨСӨН МУМИ бол дэлхийд хосгүй үзмэрАмерикийн “Discover” сэтгүүлээс Дэлхийн археологийн 10 том нээлтийн нэгээр Монголын Алтай таван богдоос олдсон Мөсөн мумиг нэрлэсэн. Энэхүү олдворын талаар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндор… Read More

0 Сэтгэгдэл: