Saturday, January 30, 2010

Serena Williams Австралийн Нээлттэй Тэмцээнд түрүүллээ.


Австралийн Нээлттэй тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Олон шилдэг тоглогчид эхний шатуудад хасагдсан энэхүү өрсөлдөөнд Серена Уильямс Их дуулгын 12 дахь түрүүгээ, Рожер Феддер Их дуулгын 16 дахь түрүүгээ авч чадлаа.


Серенагийн хувьд Белгийн Ж.Энен-тэй гурван сетийн турш 6-4, 3-6, 6-2 харьцаатай хожсон байна. Түүний хувьд эхний сетийг төвөггүй авсан ч хоёрдахь сетэд үнэхээр хүчин мөхөсдөж илт хожигдсон билээ. Шийдвэрлэх сетэд өөрийн ур чадвараа бүрэн гаргаж өрсөлдөгчдөө боломж олголгүй ялалт байгуулсан юм.

Рожер Феддерийн хувьд даваа бүрт хүчтэй өрсөлдөгч нартай таарч тоглосон ч үнэхээр энэ цагийг эзэгнэсэн агуу теннисчин гэдгээ харуулж шигшээ тоглолтонд Э.Мюррейг-д боломж олголгүй 6-3, 6-4, 7-6 3н сетэд ялалт байгуулж түүхэн амжилтын эзэн боллоо.

Харин хос тоглолтонд АНУ-ын эгч дүүс С.Уильямс, В.Уильямс нар тэргүүлсэн бол Эрэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын Mike Byran and Bob Byran ах дүүс нар тэргүүллээ.

Тоглолтын хэдэн зургийг хүргэж байна.








Related Posts:

  • Дерик Роуз ур чадварын аврагаУр чадварын тэмцээн нилээн сонирхолтой болох боловуу гэтэл тийм ч чадварлаг гоё болж чадсангүй. Өнгөрсөн оны аврага ороогүй болоод ч тэрүү өрсөлдөөн тааруу гарлаа. Шинэ залуу тоглогчид хэр хүчтэй байгаагаа мөн дахин нотлон ха… Read More
  • Коби Брайнт 23000 онооны босго давлаа."Лос Анжелес Лейкерс" багийн ахлагч Коби Брайнт өчигдөр "Оклахама Сити Тюндер" багийн эсрэг 34 оноо авснаар 23000 босгыг давлаа. Тэрбээр энэ сардаа багтаад Бүх Цаг үеийн шилдэг мэргэн буучдын эхний 20-д багтан орох боломжтой … Read More
  • Haier Shooting Stars-ийн эзэд ДетройтынхонБүх Оддын тоглолтын хоёр дахь өдөр Haier Shooting Stars болон Ур чадвар, Гурван зайн шидэлт, Цагирган дээрээс довтлох тэмцээнүүд болсон билээ.Энэ өдрийн Haier Shooting Stars оролцсон багуудын хувьд Детройтын гурвал, Финиксийн… Read More
  • Кака, Месси, Ибрагимович минутад 17 евро авдагХөлбөмбөгчдийн хэтэвч рүү өнгийдөг сонин хэвлэлүүдээс хамгийн бодитой мэдээллийг өгдөг "Futebol Finance" сэтгүүл ээлжит жагсаалтаа гаргалаа. Эдүгээ цагийн хамгийн өндөр цалинтай тоглогчид болох "Интер"-ийн Златан Ибрагимович,… Read More
  • Рooke vs Sophomores /116-122/Бүх Оддын Тоглолт маш сайхан шинэлэг уур амьсгал дүүрэн явагдаж байна. Шинэ залуу тоглогчид үнэхээр хүчтэй сайхан өрсөлдөгчид байж чадаж байгаагаа харуулж байна. Хамгийн эхний өдөр НБА-д орон анхны жилдээ тоглож буй Рooke vs … Read More

0 Сэтгэгдэл: