Monday, January 25, 2010

Цахим эрүүл мэндийн стратеги батлагдан гарлаа



Хүн ам нь таруу байршилтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх нь хамгийн оновчтой хэлбэр юм.
Орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглан хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх эрхэм зорилго бүхий “Цахим эрүүл мэнд стратеги” Эрүүл мэндийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 450 тоот тушаалаар батлагдаад байна. Уг стратеги нь эрүүл мэндийн салбар дахь мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагыг тогтоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тусгасан бодлогын цогц баримт бичиг бөгөөд 2010-2014 онд хэрэгжих юм. Баримт бичгийг эндээс http://www.moh.mn/downloads/eHealth450.pdf үзнэ үү.

Related Posts:

  • Цахим эрүүл мэндийн стратеги батлагдан гарлааХүн ам нь таруу байршилтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх нь хамгийн оновчтой хэлбэр юм.Орчин ү… Read More
  • Т.Дэлгэрмөрөн тэнсэн авлааНийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд өчигдөр дуучин Т.Дэл гэрмөрөн,түүний найз Б.Батзориг нарыг шүүх хурал боллоо. Тэд энэ оны долдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух “Хар сарнай” хамтлаг… Read More
  • “ХАС” банкны Ч.Ганхуяг Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч боллоо.Монголын оюутны холбооны ээлжит XI чуулга уулзалт өн гөр сөн Бямба гаригт “Сүнжин гранд” зочид буудалд боллоо. Чуулганд 147 их дээд сургууль, коллежийн оюутны зөвлөл, холбоог төлөөлсөн 250 гаруй төлөөлөгч оролцож, холбооны … Read More
  • Цагаан сарын түүхЦагаан сарын түүхЦагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэ… Read More
  • Утаатай тэмцэх талаар Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийвУИХ-ын Төсөв, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод 2010 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хамтран хуралдаж нийслэлийн утаатай тэмцэх талаар хэлэлцлээ. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийслэлий… Read More

0 Сэтгэгдэл: