
Монголын оюутны холбооны ээлжит XI чуулга уулзалт өн гөр сөн Бямба гаригт “Сүнжин гранд” зочид буудалд боллоо. Чуулганд 147 их дээд сургууль, коллежийн оюутны зөвлөл, холбоог төлөөлсөн 250 гаруй төлөөлөгч оролцож, холбооны ерөн хийлөгч, дэд ерөнхийлөгчөө сонго сон байна. МОХ-ны Ерөнхийлөгчөөр “ХАС” банкны үүсгэн байгуулагч, “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ий захирал, МАХН-ын шинэхэн гишүүн, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ганхуяг сонгогджээ. Харин дэд Ерөнхийлөгчөөр МУИС-ийн оюутны холбоо, оюутан конгрессийн тэргүүн Э.Эрхэмбаяр, МОХ-ны ажилтан Д.Батбаяр нар томилогдсон байна. Монголын оюутны холбоо тойрсон хэл, ам, “хэвлэлийн кампанит ажлын” учиг тайлагдаж, МОХ шинэ удирдлагатай болжээ. Монголын Лектор Төв зэрэг төрийн бус байгууллагууд хамтран Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захиалгаар МОХ-ны удирдлагыг гартаа авч, “Оюутны тэтгэлэгтэй болох” зэрэг амлалтаас үүсч болох оюутны хөдөлгөөн, хямралаас хамгаалах арга хэмжээ авахаар ажиллаж байсан нь талаар болсон бололтой.
0 Сэтгэгдэл:
Post a Comment