Tuesday, October 27, 2009

Томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусын халдварын талаарх товч мэдээлэл

2009 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар

10 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусын халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол 392 болж өмнөх өдрөөс 15 тохиолдлоор нэмэгджээ.
Эдгээр нэмэгдсэн тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд нийт 340 тохиолдол болсон байна.

Хөдөө орон нутагт Дархан-Уул 13, Сэлэнгэ 10, Төв 9, Өвөрхангай 6, Дорноговь 5, Хэнтий, Говьсүмбэр аймагт тус бүр 3, Дорнод 2, Өмнөговь 1 нийт 52 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийн түвшинд байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд одоогоор 83 хүн эмчлэгдэж байгаагийн 33 нь онош батлагдсан, 50 нь шинжилгээний хариу хүлээж байна.

Мөн өдрийн 8 цагийн байдлаарх Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд амбулаторийн 16127 үзлэг хийгдсэний 7578 буюу 47 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.

Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын хүрээний (H1N1) вирусийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 4 тохиолдол бүртгэгдлээ.


Related Posts:

  • ДОХ-ын ЭСРЭГ ХАМТДАА Монгол улсад ДОХ-ын илэрсэн тохиолдол 121-т хүрээд байгаа нь 3н сая хүрэхгүй хүн амтай улсын хувьд том асуудал юм. Мөн анх илэрсэн тохиолдолоос хойш 17н хүн нь нас барсан мэдээ байна. Жил бүхэн л ДОХ-ын эсрэг өд… Read More
  • Дэлхийн Эмч нарын Өдрийн мэнд. Монголынхоо Нийт эмч нартаа Эмч нарын өдрийн баяр мэнд хүргэе! Та бүхэн минь ард түмэндээ ариун үйлс бүхэнээрээ мөнхөд дурсагдах болно. Эмч таЭмч та энэрэнгүй ёсны илчЭмч та эрүүл энхийн манаачЭмч та эх үрсийг жаргаагчЭ… Read More
  • ЭХИЙН ЭНДЭГДЭЛ ДЭЛХИЙ ДАХИНД ГУРАВНЫ НЭГЭЭР БУУРЧЭЭДэлхий дахинд эхийн эндэгдэл 1990оны түвшинтэй харьцуулахад 2008 онд гуравны нэгээр буурсан байна. Энэ талаар Эрүүл мэндийн яам НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл хүргэлээ. Дэлхийн мянганы хөгжл… Read More
  • ДОХ-ын эсрэг Хамтдаа 12.01 /Бичлэг/Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг тэмцдэг өдрийн мэндийг та бүхэндээ хүргэхийн ялдамд мөн та бүхэнийгээ ДОХ-ын эсрэг хамтдаа тэмцэж Аюулгүй бэлгийн харьцаа, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлцгээе.… Read More
  • Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?Удаан хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү хөших, хөөрөх өвчинд өртөмхий байдаг. Учир нь хүзүүний мөгөөрс, хүзүүний булчин нь удаан хугацаагаар суугаа ажиллахад сунаж татагдан улмаар ядаргаа бий болгодог.Удаан хугацаагаа… Read More

0 Сэтгэгдэл: