Monday, October 12, 2009

Хөдөлмөрийн баатрууд маань юу болов...





Монгол Улс нэг хэсэг баатруудаар амьсгалсан гэхэд болно. Спортын залуухан баатрууд маань хөрөнгө мөнгийг ч ёстой хүүлэх шиг болсон гэхэд хилсдэхгүй.


Гадаадын зарим улсаас манай иргэн болооч гэсэн санал ирсэн ч эх оронч баатрууд маань ‘”зөвхөн Монголдоо” хэмээн товч бөгөөд тодорхой хариулан эх орон нэгтнүүдээ баярлуулсан. Харин юмтай байх нэг хэцүү, юмгүй байх бүр хэцүүгийн зовлонг нөхдүүд амсаж байгаа аж. Учир нь шагналд авсан, манайдаа л хамгийн томдоо орох танк шиг машинуудад нь явах газар олддоггүй гэнэ. Дээрээс нь зам нь там, түгжрэл гэдэг бөөн дараа болдог нь тэдний мэдрэлийг муутгахаа шахдаг аж.

Иймээс эрхэм баатрууд маань гадаад орнуудын замын сайхныг шагшран “тэр орны хурдны зам дээр салхи татуулан давхих юмсан” гэж ярилцдаг гэнэ. Цагаанбаатар, О.Гүндэгмаа, Н.Түвшинбаяр нар хааяа Америк pyy “хатирчихаад” байдаг болсны нэг шалтгаан нь энэ ч байж ч болох. Тэгээд ч мөнгөтэй хүнд гадаад явах нь асуудал биш хойно доо. Гэхдээ арай ч гадны иргэд болчихгүй биз тиймүү ард түмээн...

Related Posts:

  • Гишүүд төрийн албан хаагчдын цалинг бууруулахыг дэмжсэнгүй УИХ-ын чуулган өчигдрийн хуралдаанаар Улсын төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн тодотголын т… Read More
  • Б.Ганбат Сар шинийн барилдаанд түрүүллээ. Энэ жилийн сар шинийн барилдаан үнэхээр олны таамаглал, тааврыг зөрүүлсэн барилдаан олон гарсан гэж билээ. Тэр тусмаа Заан Б.Ганбатыг түрүүлнэ гэж таавар ирүүлсэн хүн тун ховор байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ өдрийн бар… Read More
  • Тэглэх хувилбарын тухай тэрслүү үг Монголчууд юмыг өсгөхдөө гаргуун. “Амны билгээс ашдын билэг” гээд л өсгөөд эхэлнэ шүү дээ. Өсгөсөн юмаа буцааж бууруулна гэж байхгүй. ” Дээшээ, дээшээ, бүр дээшээ” гэж дуулаад л дэгдээд өгнө шүү дээ. Хямралын үед энэ аранши… Read More
  • Шинэ мэдээ Тайван амгалан идээ, будаа элбэг үхэр жил айсуй Шороон үхэр жилийн өнгө ямар байх бол гэсэн асуултад олон хүн хариулт хайж байгаа биз ээ. Тэгвэл энэ асуултад хариулт өгөх үүднээс дараах хүмүүст хандлаа. Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав: Элбэг, дэлбэг их сайх… Read More
  • С.Оюун гишүүн жирэмсний амралт авах хүсэлтээ гаргажээ Парламентын гурван бүсгүйн нэг болох УИХ-ын гишүүн С.Оюун сүүлийн үед хуралдаа суухгүй байгаа. Уг нь тэрбээр өмнөх парламентуудад хамгийн идэвхтэй гишүүнээр байнга тодордог байж билээ. Түүнийг ийнхүү ажилдаа хайнга хан… Read More

0 Сэтгэгдэл: