Monday, September 27, 2010

Хакухо 16 дахь түрүүгээ авч Түүхэн амжилтын ХОЁРДУГААРТ

Мэргэжлийн Сумогийн 2010 оны 09-р сарын БАШЁ амжилттай явагдаж өндөрлөлөө. Дээд зиндаанд Монголын 11 сумоч барилдсан бол Жүрёо зиндаанд 3 сумоч барилдлаа.

Дээнд зиндаанд барилдсан Аврага Хакухо 15 өдөр дараалан төвөггүй ялалт байгуулж 16 дахь түрүүгээ аван, 15 өдөр уналгүй 8 удаа түрүүлсэн бол 4 башё дараалан 15-0 гэсэн амжилтыг үзүүллээ. Мөн унаагүй 62 барирлдаан хийж түүхийн хоёрдугаарт орон бичигдлээ. Түүхийн дээд амжилт 69 байдаг бөгөөд түүнийг эвдэхийн төлөө ирэх сард өрсөлдөх юм. Эхний 7 өдөр давахад тэрээр зэрэгцэх бөгөөд 8 дахь өдрийг хүртэл уналгүй давбал түүхийн амжилтыг эвдэх учиртай юм.



Харин Монголын сумочдоос Харумафүжи 8 - 7, Какүрюү 9-6, Токтэнкү 2-13, Асасэкирюү 9-6, Цэвэгням 4-11, Токусэгава 6-9, Хакуба 8-7, Мооконами 5-10, Тамаваши 10-5, Коорюү 6-9 амжилт үзүүллээ. Жүрёо зиндаанд барилдсан гурван сумоч гурвуулаа 50% амжилтаа үзүүлсэн байна.

0 Сэтгэгдэл: