Monday, October 4, 2010

Их аврага Асашёорюү Д.Давгадорж зодог тайллаа./Бичлэг/



Нэгэн цагт үед Сумогийн дэвжээг эзэгнэн гадаадын сумочдын амжилтын бухиаг үргэлжлүүлэн тэргүүн эгнээнд бичигдэж явсан Мэргэжлийн сумогийн 68 дахь их аврага, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, Өглөөний Хөх луу буюу Асашёорюү Д.Давгадорж зодог тайллаа.





2010 оны 01-р сарын башёд түрүүлсний дараа түүнийг Японы сумогийн холбооноос шахан дарамтлаж элдэв хэрэг төвөгт орооцолдсон нэрээр сумогийн ертөнцөөс Гадаадын их аврагыг түрэн гаргах олон арга хэрэглэж хүчээр зодог тайлуулах гэж байсан ч түүнийг мэдэрсэн Их аврага Д.Давгадорж маань өөрөө Сумогийн холбоонд хүсэлт гарган Сумогийн ертөнцөөс явах болсоноо мэдэгдсэн юм. Энэхүү мэдээ Монголын ард түмэн болон Дэлхийн дахинд шуугиан тарьсан асуудал байсан ч Их аврага маань гаргасан шийдвэртээ эзэн нь байж Их Сумогийнхоо түүхэнд 25 түрүүгээ аван зодогоо тайллаа.

Их аваргын тодог тайлах ёслолд Сумогийн Ордонд болсон бөгөөд тэнд 10000 гаруй үзэгч, хөгжөөн дэмжигчид нь цугласан байлаа. Түүн дотроос Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Японы экс Ерөнхий сайд Мори нарын хүндтэй зочид байлцлаа. Түүний үсэнд 383 хүн хайч хүрсэн бөгөөд хамгийн сүүлд Дэвжээний багш Такасаго ояката Чён Магэг нь тайран авснаар их аврага маань Сумогийн ертөнцөд домог болон үлдлээ.

Их Сумод үзүүлсэн түүний амжилт


0 Сэтгэгдэл: