Saturday, October 16, 2010

Гүржээс манай Самбочид таван медальтай ирлээ


ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН САМБОЧИД ТАВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ

2010 оны 10-р сарын 07-11-ны өдрүүдэд Гүржийн Тбилисид самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ болж, 20 орны 300 гаруй тамирчин залуус өрсөлдлөө. Энэ тэмцээнд манай өсвөрийн тамирчдаас охидын 48 кг-т М.Долгоржав мөнгөн медаль, Хөвгүүдийн 48 кг-д Э.Төгөлдөр, Залуучуудын ангилалд хөвгүүдийн 52 кг-т Ч.Марал-Эрдэнэ, 57 кг-д Р.Цэдэн-Иш хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гарган эх орондоо ирлээ.

Өсвөрийн тамирчдынхаа цаашдын тэмцээн уралдаанд улам их амжилтыг хүсэн ерөөе.

0 Сэтгэгдэл: