Monday, October 4, 2010

Эр Хүн Шиг бай


н.Лувсандорж-ын найздаа зориулан бичсэн үгс. Их дажгүй сонирхолтой санагдаад блогтоо тавьлаа.



Юм юм болоод өнгөрөө л биз. Яадаг юм
ЭР ХҮН ШИГ БАЙ
Юм юм болж байхад ч
ЭР ХҮН ШИГ БАЙ
Хаяалаа биз, хаягдаа л биз
ЭР ХҮН ШИГ БАЙ
Хаяагүй ч, хаягдаагүй ч
ЭР ХҮН ШИГ БАЙ
Бүсгүй хүн чамайг хаяж болох ч Ээж чинь чамайг хүлээн суугаа
ЭР ХҮН ШИГ БАЙ


Дарга чинь чамайг халж болох ч, Эх орон чинь чамайг халдаггүй юм
ЭР ХҮН ШИГ БАЙ
Ээж чинь холоо явчихаагүй биз дээ
ЭР ХҮН ШИГ БАЙ Ээж чинь холоо явсан ч
ЭР ХҮН ШИГ БАЙ
Бүх зүйл дууссан хойно ч ирээдүй ямагт үлддэг
ЭР ХҮН ШИГ БАЙ
Бүх зүйл эхлэж байхад ч төгсгөл нь хамт оршдог юм
ЭР ХҮН ШИГ БАЙ
Чи архийг ууж байна уу? Архи чамайг ууж байна уу?
ЭР ХҮН ШИГ БАЙ
Юм юм болоо л биз дээ
ЭР ХҮН ШИГ БАЙ
Юу ч болоогүй байсан ч
ЭР ХҮН ШИГ БАЙ
Үмх мах, талхны захаар хооллох гуйлгачинаас, яагаад боож үхдэггүйг нь асуу
ЭР ХҮН ШИГ БАЙ
Цоорхой гуталтай цасан дундуур туучих ядуу хүүгээс, яагаад амиа хорлодоггүйг нь асуу
ЭР ХҮН ШИГ БАЙ
Aмьдрал ийм үнэтэй байдаг
ЭР ХҮН ШИГ БАЙ
Уйлах нэг өдөр байхад инээх нэг өдөр бий
ЭР ХҮН ШИГ БАЙ
Алдаа бүрээ өөрөөсөө хай, бусдыг бүү буруутга
ЭР ХҮН ШИГ БАЙ
Өнгөрснийг өөрчлөх боломжгүй ч маргаашийг өөрчилж болдог юм
ЭР ХҮН ШИГ БАЙ
Сохор зоосгүй ядуурч ч болно.
ЭР ХҮН ШИГ БАЙ
Сэтгэл ханатал баяжиж ч болно
ЭР ХҮН ШИГ БАЙ
Өөдлөж, жаргахдаа ч
ЭР ХҮН ШИГ БАЙ
Уруудан зовохдоо ч ЭР ХҮН ШИГ БАЙ
Унахдаа ч
ЭР ХҮН ШИГ БАЙ
Босохдоо ч
ЭР ХҮН ШИГ БАЙ
Инээхдээ ч
ЭР ХҮН ШИГ БАЙ
Уйлахдаа ч
ЭР ХҮН ШИГ БАЙ
Үхэх өвчинд нэрвэгдээгүй биз дээ ЭР ХҮН ШИГ БАЙ
Үхэх гээд хэвтэж байхдаа ч
ЭР ХҮН ШИГ БАЙ
Aмьдрал чинь төгсөөгүй биз дээ
ЭР ХҮН ШИГ БАЙ
Амьдрал төгсөж байхад ч ЭР ХҮН ШИГ БАЙ
Монгол сүйрээгүй биз дээ
ЭР ХҮН ШИГ БАЙ
Дэлхий сүйрч байхад ч
ЭР ХҮН ШИГ БАЙ
ЭР ХҮН ШИГ БАЙ
ЭР ХҮН ШИГ БАЙ
Ингээд бүх зүйл дууссан хойно ч гэсэн ирээдүй ямагт үлддэг юм.
ЭР............................. ЭР ХҮН..................... ЭР ХҮН ШИГ............ ЭР ХҮН ШИГ БАЙ... !!!

Мэдээллийн эх сурвалж http://www.orloo.info

0 Сэтгэгдэл: