Friday, September 17, 2010

С.Батцэцэгт гавьяат цол олгожээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Москва хотод зохиогдсон FILA-гийн чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд зодоглосон Хилийн 0253 дугаар анги “Хилчин” спорт хорооны бөх, ОУХМ, Ази тивийн аварга, дэслэгч С.Батцэцэгийг хүлээн авч уулзаж, баяр хүргэв.


Энэ үеэр шинэхэн аваргад гавьяат тамирчин цол олгов. Мөн дэлхийн аваргад өндөр амжилт гаргахад гол нөлөө үзүүлсэн эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч З.Дүвчин, Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодом нарт гавьяат дасгалжуулагч цол олголоо.

0 Сэтгэгдэл: