Monday, September 20, 2010

Гар утастай ХУВЦАС зохион бүтээжээ


Харахад энгийн л нэг хар өнгөтэй богино даашинз хүний биеийг чимэхээс гадна гар утасны үүрэгтэй аж. Гар утас суурилуулсан энэ хувцсыг тун удахгүй Британд нэвтрүүлэхээр болжээ.

"М-дресс" хувцасны шошгонд СИМ КАРТАА хийснээр дугаарт нь ирсэн дуудлагыг хүлээн авах боломжтой. Шинэ төрлийн хувцасны хэрэглэгч дуудлага ирэхэд гараа чихнийхээ ойролцоо авахад л дуудлага хүлээн авах бол гараа доош буулган утасны яриагаа таслах аж. Энэ хувцсыг Лондоны хувцас загварын "CuteCircuit" компани бүтээсэн байна. Хувцастай утас нь дуудлага хүлээн авах хэд хэдэн төрлийн хонхны аятай хэдий ч хадгалах дугаарын тоо хязгаартай тул гадагш дуудлагыг тухайн дугаар руугаа л хийх юм. хар даавуун материалтай уг хувцсыг 2011 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ч үнийн хувьд тодорхой тогтоосон ханш гараагүй байгаа аж.
"Гар туас авч явахаас залхуурсны улмаас олон чухал дуудлага алддаг. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд их тохиодог. Харин шинэ төрлийн хувцас таныг хээнцэр харагдуулахаас гадна үргэлж харилцаа холбоотой байлгана" гэж CuteCircuit компанийн сайтад бичсэн байна.

0 Сэтгэгдэл: