Thursday, September 16, 2010

4007 онд хүмүүс толгой дараалан сэтгэцийн согогтой болно.

2007 онд ийм сонирхолтой мэдээ гарсан байна.

Америкийн Лос-Анжелес хотын их сургуулийн эрдэмтэд 2000 жилийн дараа хүн ямархуу дүр төрхтэй болох талаар таамаглал дэвшүүлжээ. Хат халуун цаг уураас болоод хүний бие үсгүй мулзан болж, элэг уушиг томорч, хоол хүнсэн дэх хортой бодисуудын нөлөөгөөр сэтгэцийн асуудалтай болох гэнэ.

Хүн гахай шиг нүдтэй болно

Дэлхийн агаар мандал бохирдож, хүн хорт бодисууд бүхий агаарт дасч тэсвэртэй болно. Гэхдээ аажмаар нүдний хэмжээ нь багасч, гахайнх шиг болно. Хүний нүдний дотоод буланд байдаг тунгалаг мембран илүү том хэмжээтэй болж, давхар зовхи болон хувирна.

Хамрын нүхэнд өтгөн, урт үс ургана

Хүний хамар нилээд хэмжээгээр томорч, дотроо олон салбарлаж, агаарыг илүү сайн цэвэрлэж амьсгална. Мөн ийм шалтгаанаар хамар доторхи үс урт ургаж, өтгөрнө.

Уушиг хортой агаарт дасна

Уушиг одоогийн хэмжээгээс томорно. Хүний цусны систем илүү өтгөн болж, агаарт байгаа үлдсэн жаахан хүчилтөрөгчийг авч чаддаг болно.

Элэг маш томорно

Хүний элэг уг нь цус цэвэрлэх зориулалттай. Ирээдүйд хортой бодисуудыг сайн шүүхийн тулд хэт томорно.

Эвэр хайрсан арьстай болно

Бидний арьс илүү ширүүн болж, энд тэндээ эвэршинэ. Ингэснээр хүн агаар мандалд байгаа химийн бохир бодисуудад түлэгдэхгүй байж чадна.

Мухар олгой ажиллаж эхэлнэ

Хүний мухар олгой дахин ажиллаж эхлэн, хоол хүнсийг дахин боловсруулахад тусална. Тэр үед хүмүүс зөвхөн ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэнэ. Яагаад гэвэл орчны бохирдлоос болоод махыг хэрэглэх боломжгүй болно.

Хүн маш намхан болно

Хүн эмзэг, хэврэг бөгөөд намхан болно. Энэ нь Д витамины дутагдлаас болох аж. Мөн нарны гэрэл багасч, хүнс хоол хомсдох нь нөлөөлнө.

Бүгд мулзарна

Дэлхийн хэт дулаарлаас болж, эр эм хүмүүсийн үс их унаж, мулзан болно.

Хүний чих нохойных шиг болно

Хэт их дуу чимээнээс болж, чихэнд олон нугалаа үүснэ. Яг л нохой шиг. Хүн юм сонсохын тулд чихээ өргөж, харин дуу чимээг багасгахын тулд доош буулгана.

Солиорол хэвийн үзэгдэл болно

Хүн жаахан солиотой, мэдрэлийн согогтой болно. Энэ нь хоол хүнсэнд агуулагддаг хортой бодисуудын нөлөө юм. Одоо ч гэсэн мөнгөн ус агуулсан хоол хүнс хэрэглэдэг хүмүүсийг та нэг ажаарай. Үргэлж амьсгалын аппарат зүүнэ Хорвоод хүүхэд мэндэлмэгц шууд тусгай аппаратад холбоно. Ингэснээр тэр амьдралын эхний хэдэн долоо хоногт амьд үлдэж, аажмаар бохир агаарт амьсгалж сурна.

Бөөрнөөс шээс бусагшаамал ялгарна

Бөөр шинэ ажилтай болно, өөрөөр хэлбэл шээснээс ус гарган авч, биед ус хадгална. Хүний биеэс шингэн ялгарахаа байж, шээсний хүчил ба хортой бодисуудаас бүрдсэн агшаамал гарна. Гэхдээ зарим эрдэмтэн хүний бие махбодид эдгээр өөрчлөлт гарахаас өмнө хүн төрөлхтөн мөхнө гэж зөгнөж байна.

0 Сэтгэгдэл: