Sunday, September 19, 2010

Хөвж буй ЦӨЛ


Хөвж буй ЦӨЛ гэж Атлантын далайн хэсэг болох Саргассын тэнгисийг хэлдэг. Энэ ЦӨЛ хойд Атлантын баруун өмнө хэсэгт Бермудын арлууд ба Вест - Индийн хооронд оршино. Усны гадаргын антициклоны эргэлтийн төвд байдаг болохоор түүний урсгал ба салхи нь сулхан. Өвлийн цагт ч усны хэм нь Цельсийн +18 градусаас буурдаггүй учир хүрэн өнгө давамгайлан Саргассын усны ургамлаар уг тэнгис дүүрэн байдаг. Тоо томшгүй агаарын хөөс тэдгээр ургамлыг гадарга дээр нь хөвүүлэн байдаг аж.

Тэнгисийн жижиг амьтад болох сам хорхой, хавч зэрэг үй түмэн амьтдын амьдрах хамгийн таатай орчин нь хөвж буй ЦӨЛ. Сонирхолтой нь Европийн могой загас хүртэл түрсээ шахахаар тийшээ нүүдэг ажээ. Тэр цэнгэг усанд тав, заримдаа 20 жил амьдарч байгаад гэнэтхэн бэлгийн зуршилдаа автан Саргассын тэнгисийг зорин 5,5 мянган км замын аяндаа гардаг. Тэнд л 1220 метрийн гүнд түрсээ шахан үр удмаа үлдээдэг аж.

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Энэ их сонирхолтой санагдаад бичив.