Friday, September 24, 2010

“ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал” ном хэвлэгдлээ

“ХДХВ/ДОХ-ын хяналт үнэлгээний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Глобаль сангийн ДОХ/Сүрьеэгийн төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас “ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал” номыг эрхлэн гаргалаа.
Энэхүү аргачлал нь ХДХВ-ийн халдварын урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халамж дэмжлэгийн үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох зорилтын хэрэгжилтийн явцыг үнэлэх, НҮБ-ын Ерөнхий Чуулганд хоёр жил тутамд илгээдэг ХДХВ/ДОХ-ын амлалт үүргийн тунхаглалын хэрэгжилтийн явцын тайланг бичихэд дэмжлэг үзүүлэх юм.
“ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал” нь НҮБ-ын Ерөнхий Чуулганд илгээдэг ХДХВ/ДОХ-ын амлалт үүргийн хэрэгжилтийг үнэлэх үндсэн шалгуур үзүүлэлтүүд болон эрүүл мэндийн салбараас ХДХВ/ДОХ-ын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлтийг нэгтгэн, нийт 48 шалгуур үзүүлэлтийг асуумжийн хэсэгтэйгээр өөрийн орны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсрууллаа.


Дэлгэрэнгүй мэдээллийг : http://www.moh.mn/

0 Сэтгэгдэл: