Saturday, April 16, 2011

Champions League Semi-finals



Европын Аваргуудын Лигийн тэмцээн маш сонирхолтой явагдаж байна.

1/4 шигшээд шалгарах ширүүхэн өрсөлдөөнд Английн Челси - МАНЮ багууд тааран тоглосон нь үзэгчдийг өндөлзүүлэх тоглолт байлаа. Энэ хоёр багийн хувьд Мөнхийн ПЛ-ийн өрсөлдөгчид билээ. Хоёр тоглолтын нийлбэрээр МАНЮ баг 3-1 ялалт байгуулж дараагийн шатанд Германы Шальк-04 багтай тоглох эрхтэй боллоо. 




Харин Английн өөр нэг баг Тоттэнхем - Реал Мадридтай эхний тоглолтонд 0-4, хариу тоглолтонд 0-1 харьцаатай буюу 0-5 харьцаатайгаар хожигдож хасагдлаа. Италийн Интер - Шалька-04 тааран тоглосон ч эхний тоглолтонд 2-5, хариу тоглолт 1-2 харьцаатай хожигдон нутаг буцлаа. Үлдсэн нэг шийдвэрлэх тулаан Барселона - Шахтерийн өрсөлдөөн байлаа. Энэ тулаан эхний тоглолтонд шийдэгдсэн 5-1, хариу тоглолт 1-0.

Ингээд шигшээ 4 баг тодорч МАНЮ-Шалька-04, Барселона - Реал Мадирд гэсэн ширүүхэн тулаан гарахаар боллоо. МАНЮ-ын хувьд дараагийн шатанд шалгарах боломж бий ч Шалька-04 бас ч болохгүй тэд өнгөрсөн жилийн аврага Интерийг илт илүүрхсэн учир эмээхэд илүүдэхгүй баг билээ. Харин Испани хоёр багийн хувьд Улсынхаа лигт аваргын төлөө ширүүхэн өрсөлдөж байгаа мөн АЛ-т ширүүхэн өрсөлдөөнийг хийх боллоо. Шигшээ тоглолтууд 2011.04.26,27 өдрүүдэд харин хариу тоглолт 2011.05.03,04 өдрүүдэд болно.

Related Posts:

  • Өнөөдөр Дэлхийн сүүлийн өдөр болохгүй!!! 2012 оны зунаас эхэлсэн энэхүү цуурхалын сүүдэр өнөөдөр арилна гэдэгт би итгэлтэй байгаа. Дэлхий сөнөх байж болно гэхдээ тэр нь өнөөдөр буюу 2012 оны 12-р сарын 21 биш гэдэгт би 100% итгэж байна.  Улс орон … Read More
  • Шатахууны үнэ дахиж буурахгүй нь... Дэлхийн эдийн засгийн хямрал, ам.долларын ханшны өсөлтөөс хамааран өдгөө бүхий л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэх боллоо.Ялангуяа монгол түмний уламжлалт баяр цагаан cap дөхсөн энэ үед үнийн өсөлт ард иргэдийг … Read More
  • Нэгэн зуунд давтагдашгүй өдөр: 2012.12.12 Эрхэм уншигчид та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэн мэндчилж байгаадаа миний бие туйлын их баяртай байна.  Блог маань үйл ажиллагаагаа явуулах болоод хэдийн 3н жил гаруйн нүүрийг үзжээ. Энэ хуг… Read More
  • "Бөртэ Чоно-2012"-ын эзэнээр Н.Түвшинбаяр тодорлоо. Спортын салбарынханы шилдэгүүдийг тодруулдаг "Бөртэ Чоно -2012" наадам өчигдөр болж өндөрлөлөө. Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны 73 гишүүний саналаар шилдэгүүд өрсөлдсөн энэхүү наадмын "Бөртэ Чоно-2012"-ын эзнээр … Read More
  • Merry Christmas to Everybody! Эрхэм уншигчид, зочид та бүхэндээ Меrry Christmas-ийн өдрийн мэндийг хүргэе! Монгол оронд хэдий чухалчилж тэмдэглэдэггүй ч АНУ-д маш өргөн хүрээнд тэмдэглэж ирсэн билээ.  … Read More

0 Сэтгэгдэл: