Thursday, March 3, 2011

Арван тавны сар


Элдэв домогт өгүүлэхдээ 15-ны сар гардаг шөнө цус сорогч, вампир, хүн чоно, дракула нар сэргэж зарим нь авснаасаа гарч ирдэг гэх мэт үнэн худал нь тайлагдаагүй түүхүүд бий.



Тэгвэл яагаад заавал 15-ны сар гардаг өдрийг ингэж онцлон муу бүхэн сэргэдэг гэж үзээд байна вэ? Сар билгийн тооллын 15-нд бүтэн хэлбэртэй болохдоо нарнаас хамгийн хол зайд байрладаг. Харин нар сайн сайхан ариун бүхний эхлэл гэж тооцогддог тул сарнаас зай нь холдох үед муу бүхэн Дэлхийн таталцлаар ирдэг гэж зарим онолчид үздэг. Мөн сар шинээр гарах үед хүний дотоод сэтгэл зүйд нөлөөлж, сэтгэл нь тогтворгүйтэх уурлах бухимдах байдал аяндаа бий болдог гэж зарим нь үздэг. Мөн бусад өдрүүдэд хүмүүс өөрсдийнхөө муу зуршлуудаа хянаж чаддаг бол сар бүтэн гарах шөнө бүх зүйл хяналтаас гардаг ч гэж ярих. Мөн 15-ны сартай шөнө олдсон хүүхэд муу ёрын сүнсний элч төлөөлөгч байж болох гэсэн цуу яриа ч бас байдаг байна. Гэхдээ үнэхээр энэ өдөр тийм муу өдөр үү гэдэг эргэлзээтэй. Дээрх бүгдийг баталсан зүйл огтхон ч байдаггүй боловч зүгээр цуу яриа, мухар сүсэг хэлбэрээр одоог хүртэл оршин тогтносоор иржээ.

Related Posts:

  • Бурхан гэж байдаг уу? Энэ сонирхолтой нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Info TV сэтгүүлээс Энэ бол Хүн төрөлхтний өмнө байдаг хамгийн том нууц. Бид бүгд ямар нэгэн бурхан байдаг гэж итгэн түүнд хүндэтгэл матаал өргөн, зовлон гунигаа хуваа… Read More
  • Бусдыг байлдан дагуулахын нууц нь зөв хувцаслалт Хуучинсаг хэв загвар : Хуульч, банкир, төрийн албан хаагчдын хувьд хэзээ ч хуучирдаггүй загвар. Гэхдээ эдгээр салбарын эрчүүдийн хувьд цамцаа сонгодог загварын костюмныхаа өнгөтэй хослуулан өмсөх хэрэгтэй: мөн сайн чанары… Read More
  • Арван тавны сар Элдэв домогт өгүүлэхдээ 15-ны сар гардаг шөнө цус сорогч, вампир, хүн чоно, дракула нар сэргэж зарим нь авснаасаа гарч ирдэг гэх мэт үнэн худал нь тайлагдаагүй түүхүүд бий. Тэгвэл яагаад заавал 15-ны сар гардаг өдрийг … Read More
  • Та хайр сэтгэлтэйгээ ямар улиралд учирсан бэ? Эргэх 4 улирал өөр өөрийн онцлог басхүү нууцтай. Эдгээр нь хүн бүрт харилцан адилгүй үйлчилдэг. Хүний мэдрэмж, сэтгэл зүй улиралаа даган өөрчлөгдөж хувирдаг хэмээн сэтгэл зүйчид үзжээ. Тэдний үзэж байгаагаар хайр сэтгэлийн… Read More
  • Гар утас ой тогтоолтонд эерэгээр нөлөөлдөг.Гар утас ой тогтооолтод эерэгээр нөлөөлдөг : Саяхныг хүртэл хүний биед хортой хэмээн цоллуулаад байсан гар утасны давуу талыг эрдэмтэд олжээ. АНУ-ын өмнөд Флоридагийн их сургуулийн эрдэмтэд удаан хугацаанд судалгаа хийсний эц… Read More

0 Сэтгэгдэл: