Monday, February 14, 2011

Бразилын домог Ronaldo зодог тайллаа.


Бразилийн алдарт хөлбөмбөгч Дэлхийн 2 удаагийн аварга, Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг 3 удаа хүртсэн шилдэг довтлогч Ronaldo их спортоос зодог тайлахаар болсон тухайгаа олон нийтэд зарлажээ.










Тэрээр хөлбөмбөгтэй холбогдон 18 жил үргэлжилсэн спортын их замналаа ийнхүү эцэслэж байгаа юм. Дэлхийн аваргын тэмцээний бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг 15 гоолтойгоор тэргүүлдэг шилдэг довтлогчийн маань хувьд сүүлийн жилүүдэд Бразилийн Corinthians клубт байх хугацаандаа төдийлөн амжилттай тоглолтыг үзүүлж чадалгүй хөгжөөн дэмжигчдээсээ ихээхэн шүүмжлэлийн үгийг сонсож байсан билээ.

Гаргасан амжилт:

Бразил Cruzeiro клубт:
* "Campeonato Mineiro"-т түрүүлсэн: 1994
* Бразилын цом: 1993
Нидерланд PSV клубт:
* "KNVB Cup"-т түрүүлсэн: 1996
* "Johan Cruijff-schaal"-д түрүүлсэн: 1996
Испани Barcelona клубт:
* Эзэн хааны цом: 1997
* "UEFA Cup Winners' Cup"-т түрүүлсэн: 1997
* Испаний супер цом: 1996
Итали Inter Milan клубт:
* "UEFA Cup"-т түрүүлсэн: 1998
Испани Real Madrid клубт:
* "La Liga"-т түрүүлсэн: 2002–03, 2006–07
* "Intercontinental Cup"-т түрүүлсэн: 2002
* Испаний супер цом: 2003
Бразил Corinthians клубт:
* "Campeonato Paulista"-т түрүүлсэн: 2009
* Бразилийн цом: 2009


Түүний хувийн амжилтаас дурьдвал:
* “Libertadores”-н супер цомын мэргэн бууч: 1993–94
* “Campeonato Mineiro” мэргэн бууч: 1993–94
* “Campeonato Mineiro” оны шилдэг баг: 1994
* “Eredivisie” мэргэн бууч: 1994–95
* “La Liga” мэргэн бууч: 1996–97,2003–2004
* Европын алтан бөмбөг шагнал: 1996–97
* “Don Balón”-ы нэрэмжит “La Liga”-н гадны орны оны шилдэг тамирчин: 1996–97
* “Copa América” шувтаргын тоглолтод хамгийн олон гоол оруулсан тоглогч: 1997
* “Copa América” шилдэг мэргэн бууч: 1997
* “Confederations Cup” бэлгэдлийн багийн тоглогч: 1997
* “Cup Winners Cup” шувтаргын тоглолтод хамгийн олон гоол оруулсан тоглогч: 1997
* “Cup Winners Cup” шилдэг мэргэн бууч: 1996–1997
* Европын оны шилдэг мэргэн бууч: 1997–98
* “Serie A” оны шилдэг хөлбөмбөгч: 1997–98
* “Serie A” оны шилдэг гадны орны хөлбөмбөгч: 1997–98
* "Bravo Award" шагнал: 1995, 1997, 1998
* Дэлхийн аваргын алтан бөмбөг шагнал: 1998
* “UEFA Cup” шувтаргын тоглолтод хамгийн олон гоол оруулсан тоглогч: 1998
* “Copa América” мэргэн бууч: 1999
* “Copa América” бэлгэдлийн багийн тамирчин: 1997, 1999
* Дэлхийн шилдэг хөлбөмбөгч: 1996, 1997, 2002
* “Ballon D'or” Европын шилдэг хөлбөмбөгч: 1997, 2002
* “World Soccer Magazine” дэлхийн шилдэг хөлбөмбөгч: 1996,1997.2002
* “FIFA World Cup” мөнгөн бөмбөг: 2002
* FIFA-н 100 тамирчны нэг
* “FIFA World Cup” бэлгэдлийн шигшээ багийн довтлогч: 1998, 2002
* “FIFA World Cup” шувтаргын тоглолтод хамгийн олон гоол оруулсан тоглогч: 2002
* “FIFA World Cup” мэргэн бууч: 2002
* “Intercontinental Cup” мэргэн бууч: 2002
* “UEFA” оны шилдэг баг: 2002
* “La Liga”-н Өмнөд Америкийн оны шилдэг хөлбөмбөгч: 1996–97, 2002–03
* Алтан бөмбөг: 2006
* “Serie A” 10 жилийн шилдэг хөлбөмбөгч: 1997–2007
* “France Football” сэтгүүл: Бүх цаг үеийн шилдэг 11 тоглогчийн нэг (2007)
* "FIFA World Cup": Бүх цаг үеийн мэргэн бууч
* “Campeonato Paulista” оны шилдэг хөлбөмбөгч: 2009
* “Goal.com” санал асуулгын : Сүүлийн 10 жилийн шилдэг хөлбөмбөгч: 2000–2010

Мэдээллийн эх сурвалж : soccer.mn

Related Posts:

  • Рон Артест Хьюстэн Рокетс багийн холбогч, хамгаалагчRon Artest-ийн хэдэн зургийг хүргэж байна та бүхэндээ.… Read More
  • Харумафүжи Асашёорюү аврагыг давлаа.Тэмцээний 10 дахь өдөр Их аврага Д.Давгадорж, Озэки Харумафүжи буюу Бямбадорж нарын хооронд үзүүштэй сайхан барилдаан боллоо.Тэмцээнийг итгэл төгс тэргүүлж явсан 2 аврагын цувралыг 10 дахь өдөр нь Харумафүжи зогсоолоо. Түүний… Read More
  • 2009 оны Хару башё эхэллээЭхний өдрийн барилдаан нь тухайн сарын барилдааныг өнгийг тодорхойлдог гэдэг билээ. Тиймээс ч сумочид эхний өдрөө давахыг маш ихээр хичээдэг нь аргагүй бизээ. Хэн сайн бэлтгэлтэй байгаа нь хэн сайн барилдаанч байгаа нь л давд… Read More
  • Рафиль Надаль, Серина Уйлиамс нар тэргүүлсэн хэвээрМэргэжлийн талбайн теннисний чансааг тэргүүлэгчид нь тэргүүлсэн хэвээрээ байна. Рожер Федеррээс аврагын цолыг нь булаасан Рафиль Надаль эрчүүдийн чансааг тэргүүлсэн хэвээр байна. Харин эмэгтэйчүүдийг АНУ-ын Серина Уйлиамс тэр… Read More
  • Хакухо М.Даваажаргал 10 удаагаа түрүүллээ.2009 оны хоёрдахь башё буюу Харү башёд Монголын хоёрдахь Их аврага Хакухо Даваажаргал түрүүллээ. Түүний хувьд уналгүй энэ түрүүг авч өөрийнхөө хувьд 3 дахь унахгүй түрүү авсан нь энэ билээ.Монгол Сумочдын амжилтХакухо 15-0 /Б… Read More

0 Сэтгэгдэл: