Friday, November 26, 2010

Утаатай Улаанбаатар эхэллээ.


Утаатай Улаанбаатар эхэллээ. Энэ бүгд та бүхэн санал нийлж байгаа байх. Монгол Улсын маань нийслэл ийм байх учиртай гэж үү. Үнэхээр ард түмэнээ гэсэн Төрийн түшээд маань юу хийгээд байгаа нь одоо болтол нүдэнд харагдахгүй л байна. Өдөр бүр бид хортой утаа, тоос шороогоор амьсгалж Уушгины өвчин эмгэг, түүнээс үүдсэн бусад эрхтэний өвчин эмгэгүүдийг өдөр ирэх тусам гэр бүлээрээ өвчлөх боллоо. Үүнд анхаарал тавьж сэтгэлээ гаргах цаг хэдийн болсон байлтай.



Монголын Ард түмэн бид нар Монгол Эх орон орондоо Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Энэ хууль хэрэгждэг гэдэгт итгэлтэй биш байна. Агаарын бохирдол, хүн амьны хэрэгүүд дэндсэн өнөөгийн нийгэмд ямар хүн эрүүл сайхан аз жаргалтай амьдарч чадах билээ дээ.

Үнэхээр ийм Газар нь хүрэлцэхгүй байгаа улс шиг нэг газраа шаваад байвал Монгол Улсын Нийслэл Утаа, тоосноосоо хэзээ ч салахгүй тэрний оронд Нийслэл хотоо шилжүүлэн Хотын зөв зохион байгуулалтайгаар Нийслэлээ босговол Ёстой тэр чинь л Эрүүл Нийгэм, Эрүүл амьдрал бий болж болох юм.





Энэ хэдэн зургууд шиг хэдий болтол бид амьдрах юм бэ. Үүнийг өөрчлөх цаг болсон юм бишүү Төрийн өндөрлөгүүдээ, Улс төрийн зүтгэлтэнгүүдээ.

Бид ийм хотыг л хүсэж байна.


ТА БҮХЭНИЙ ИРЭЭДҮЙ ХҮҮХДҮҮД ЧИНЬ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН АМЬДРАХ ЭРХТЭЙ ШДЭЭ.

Related Posts:

  • Дерик Роуз ур чадварын аврагаУр чадварын тэмцээн нилээн сонирхолтой болох боловуу гэтэл тийм ч чадварлаг гоё болж чадсангүй. Өнгөрсөн оны аврага ороогүй болоод ч тэрүү өрсөлдөөн тааруу гарлаа. Шинэ залуу тоглогчид хэр хүчтэй байгаагаа мөн дахин нотлон ха… Read More
  • Haier Shooting Stars-ийн эзэд ДетройтынхонБүх Оддын тоглолтын хоёр дахь өдөр Haier Shooting Stars болон Ур чадвар, Гурван зайн шидэлт, Цагирган дээрээс довтлох тэмцээнүүд болсон билээ.Энэ өдрийн Haier Shooting Stars оролцсон багуудын хувьд Детройтын гурвал, Финиксийн… Read More
  • Daequan Cook холын зайн шидэлтийн аврага боллоо.Хоёрдахь өдрийн дараагийн тэмцээн холын зайн шидэлтийн тэмцээн байлаа. Үнэхээр энэ улирлалд холын зай шидэлтээр шилдэгүүд байгаа 6н тоглогчоос бүрдсэн сайхан тоглолт болсон гэхэд болно.Холын зайн шидэлт их сонирхолтой болсон.… Read More
  • Нэт Робинсон 2 дахь удаагаа түрүүллээ.58 дахь удаагийн Бүх Оддын Тоглолтын хамгийн сонирхолтой үзүүлбэр болох цагирган дээрээс довтлох тэмцээн үзэгчдийн хүсэж байсан үзүүлбэрүүдээр дүүрэн байж чадсангүй. Энэ удаад анх удаагаа орж буй Испани Эр Рүди Фернандис, Хоё… Read More
  • Рooke vs Sophomores /116-122/Бүх Оддын Тоглолт маш сайхан шинэлэг уур амьсгал дүүрэн явагдаж байна. Шинэ залуу тоглогчид үнэхээр хүчтэй сайхан өрсөлдөгчид байж чадаж байгаагаа харуулж байна. Хамгийн эхний өдөр НБА-д орон анхны жилдээ тоглож буй Рooke vs … Read More

0 Сэтгэгдэл: