Wednesday, June 9, 2010

Формула 1 амжилттай үргэлжилж байна.



Миний багт миний дайсан.



Хамгийн эхний өрсөлдөгч бол чиний багийн хамтрагч”
Формула-1 бол гайхалтай тэмцэл тулалдааны талбар юм. Энгийн нүдээр харвал багийн нисэгчид маш эв найрамдалтай боловч бодит байдал дээр ондоо юм. Баг доторхи тэмцэл нь үргэлж байсан, цаашид ч байх болно. Формула-1-ийн нэгэн нисэгч “Хамгийн эхний өрсөлдөгч бол чиний багийн хамтрагч” гэж хэлсэн байдаг.

Истанбулын уралдаан:
Энэ бол Марк Уэббер болон Себастьян Феттель уралдааныг хошуучилсан Red Bull –ийн гарцаагүй ялалт байлаа. Гэвч нисэгчдийн хоорондын тэмцлийн дүнд Феттель уралдааныг орхиж, Уэббер гуравдугаар байр эзлэн, McLaren-ний Льюис Хэмилтон, Женсон Баттон хосолсон ялалт байгуулсныг бид мэднэ. Багийн инженерүүдийн заавраар Уэббер шатахуун хэмнэх модус дээр шилжсэний дараа хурдны үзүүлэлт өөрчлөгдсөн бөгөөд Феттель түүнээс 2-3 тойргийн турш хурдтай болжээ. Харин Феттель шатахуун хэмнэх модусд шилжихийн өмнөх тойрогтоо Уэбберийг гүйцэн ялах нь цорын ганц боломж байлаа. Феттель Уэбберийн зүүн талаар гүйцэн урд гарсан ч эрт баруун тийш жолоогоо залсан нь дугуйгаараа шүргэлцэхэд хүргэжээ. Марк Уэббэр Феттельд замын цэвэр талд хангалттай зай үлдээгээгүй ба тэр үүнийг хүсээгүй гэдгээ хожим бас хэлсэн. Гэхдээ тэр Феттелийг санаатайгаар замаас шахаагүй юм. Хэн нэг нь илүү буруутай гэж дүгнэх өрөөсгөл болно. Тэд нэг нэгэндээ найр тавилгүй ялалтыг алдах хүртлээ шатсан нь хоорондын далд өрсөлдөөнийг нь ил болгов. Истанбулд болсон явдал нь тус багийг үнэтэй оноогоо алдахад хүргээд зогсохгүй цаашид багийн эв нэгдэлд хортойгоор нөлөөлж болзошгүй үйл явдал мөн. Уралдааны дараа техникийн захирал Хельмут Марко Марк Уэбберийг буруутгасан ч багийн дарга Кристиан Хорнер байдлыг тэнцвэржүүлэхийн тулд хоёр нисэгчийг адил буруутай гэжээ. Багийн зүгээс шуурхай хуралдаж байдлыг эв зүйгээр зохицуулах яриа хийж уур амьсгалыг хэвийн болгоход бүх арга хэмжээг авах оролдлогуудыг хийжээ. Гэвч хоёр нисэгч хоорондоо эв түнжинтэй салсангүй. Тэдний хэн ч өөртөө бурууг өгөхгүй байхад эвлэрэнэ гэдэг амар зүйл биш юм. Истанбулд зөвхөн Бухнууд хоорондоо ширүүн тэмцэлдээгүй. McLaren-ний Льюис Хэмилтон, Женсон Баттон нарын өрсөлдөөн болгоомжтой, үлгэр жишээ мөртлөө үзүүштэй, сайхан болсон юм. Өмнөх хоёрын алдаа бэлхэн жишээ болжээ. Энэ хоёр хамт байгаа ч хоорондоо мөн ялгаагүй хайр найргүй өрсөлдөгчид билээ.
Иймэрхүү явдал Red Bull, McLaren-аас гадна Ferrari-д саяхан тохиолдсоныг эргээд санацгаая.
Шанхайн уралдаан:
Фелиппе Масса, Алонсо нар зэрэг зогсоол руу орох замын эхэнд Алонсо түүнийг ширүүнээр гүйцэж түрүүлэн осол болоход тун ойрхон өнгөрөв. Үр дүнд нь Алонсо байрлал хожиж Масса бүр хэд хэдэн байрлал алдав. Дараа нь Алонсо үүнд огтхон ч санаа зоволгүй жирийн манёвр байсан гэж хэлсэн нь Массад таалагдаагүй нь ойлгомжтой. С.Доменикали байдлыг хурцтахаас өмнө арга хэмжээ авснаар хоёр нисэгч хоорондоо асуудалгүй гэж мэдэгдсэн билээ. Фернандо Алонсо, Льюис Хэмилтон нар McLaren багт байх үеийг та бүхэн тод санаж байгаа бизээ. Энэ бол сүүлийн арван жилд тохиолдоогүй баг доторхи халуун тэмцэл байв. Тэд нэгнийхээ үзэн ядалт, хорсол зэвүүцлийг уралдааны зам дээр ч, зогсоолд ч хаа саагүй амталж байлаа. Испанийн хэвлэлүүдэд Хэмилтон муу баатар болж харин арал дээр Алонсо адгийн амьтан нэр зүүв. Улмаар Алонсо хоёр удаагийн аварга цол хүртсэн Renault багтаа ирснээр төгсгөл болжээ.

Германы Mercedes Benz өөрийн Формула-1 багтай болж Нико Росбергийг нисэгчээр сонгоход тэр туйлын аз жаргалтай байгаагаа хэлж байлаа. Дараагийн нисэгчээр Адриан Сутил эсвэл Ник Хайдфельд болох талаар яриа өрнөж байсан ч үнэмлэхүй аварга Михаэль Шумахер багийн хамтрагч нь болов. Энэ мэдээ Росбергийн дотрыг зурсан байх . Яагаад гэвэл Шумахер уралдаж байсан баг бүртээ номер нэг байдаг. Бас батлагдаагүй боловч багийн зүгээс Шумахерт үргэлж илүү анхаарал тавьдаг гэсэн яриа байдаг билээ. Энэ мэт нь хүссэн хүсээгүй Шумахерийг Росбергийн хамгийн ойрын өрсөлдөгч болгох юм. Гэхдээ Шумахертай гурван багт хамт ажиллаж амжилтанд хүрч байсан Росс Браун хэлэхдээ өнгөрсөн хугацаанд ямар нэг онцгой тохиолдлоос бусад үед Михаэльд мотор ч юмуу илүү материал эсвэл шинэ аэродинамикийн эд ангийг өгдөггүй байсан гэдгийг баталжээ.
Ойрын жишээнүүдийг орхиж түүхэнд ямар өрсөлдөгчид хэрхэн хоорондоо тэмцэж байсныг товч дурдья. Мэдээж том өрсөлдөөнүүд том багт илүү өрнөдөг. 2004 онд BMW Williams –ийн Хуан Фабло Монтояа багийн хамтрагч Ральф Шумахерийг тун осолтой гүйцэж түрүүлсэн учир Ральф дараагийн удаа түүнийг элсэнд зооно, мөргөнө гэж сүрдүүлж байв. Түүхэнд алдарт Бразилийн Айртон Сенна ба Францын Алейн Прост хоёрын халз тулаантай харьцуулахад Алонсо ба Хэмилтон, эсвэл Ральф ба Монтояа нарын тэмцэл бага хэрэг юм. Энэ хоёр 80 –аад оны эх, 90 –ээд оны сүүлээр McLaren Hondа хоёр нэгэн дээвэрт багтаж байхад тус багт хамт зүтгэж байлаа. Айртон Сенна ба Алейн Прост нар ёстой боломжтой бүх хэлбэрээр тулалдаж байв.Хоёр ондоо характертай хүмүүс буюу нэг талаас огцом ууртай Прост нөгөө талаас халуун дэврүүн Сенна тулж байв. Анхны тэмцэл 1988 онд нэгэн уралдааны үеэр Прост Сеннаг гүйцэх үед цаадхи нь зогсоолын хананд тултал зай өгөлгүй шахсанаар эхэлжээ. Уралдаан дуусаад тэр хоёр бараг үг солилгүй салсан гэдэг. Ингэж эхэлсэн тэдний тэмцэл үргэлжилсээр 1989 онд дээд цэгтээ хүрсэн байна. Дэлхийн аваргын шийдвэрлэх уралдаан Сузукад хийсэн тэдний осол Формула-1 –ийн түүхэнд нэрээ үлдээсэн юм. Прост уралдааныг тэргүүлж Сенна түүнийг мөшгиж байв. Простод бага зэрэг техникийн саатал гарснаар Сенна түүнд ойртож чаджээ. Шийдвэрлэх уралдаан учир Прост түүнийг урдуураа алдахгүйг хичээж байлаа. Удалгүй тэд мөргөлдөж Прост машинаасаа буух үед Сенна урд далавчаа солин уралдаанаа үргэлжлүүлэн ялалт байгуулжээ. Уралдааны дараа Сеннагийн оноог хүчингүйд тооцож Простыг ялсанд тооцсон билээ.
Алейн Прост нь багийн өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйгээр тоглож чаддаг байсан гэдэг. Хэдийгээр Найжел Менселл 1989 оноос Ferrari- байсан ч 1990 онд Алейн Прост Ferrari-д ирcний дараа зарим чухал зүйлийг францаар ярилцдаг байжээ . Менселл үүнийг тэсвэрлэж чадалгүй гэрээ дуусахаас өмнө тус багаас явсан гэдэг.

Related Posts:

  • Гүржээс манай Самбочид таван медальтай ирлээӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН САМБОЧИД ТАВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ2010 оны 10-р сарын 07-11-ны өдрүүдэд Гүржийн Тбилисид самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ болж, 20 орны 300 гаруй тамирчин залуус өрсөлдлөө. Энэ тэмцээнд манай өсвөрийн… Read More
  • - UEFA CL - Үхлийн D хэсэг "Реал, Ман СИТИ, Аяакс, Борусия Дортмунд" 58 дахь Европын аварга шалгаруулах Аваргуудын Лигийн хэсгийн сугалаа өчигдөр шөнө 00.30 цагт эхэлж амжилттай явагдаж дууслаа.  Pot One: Chelsea, Barcelona, Real Madrid, Manchester United, Bayern Munich, Arse… Read More
  • ВИКТОР МОЗЕС: "НАМАЙГ ЧЕЛСИ СОНИРХОЖ БАЙГААГ МЭДЭЭД БИ ИХ ЦОЧИРДСОН" "Намайг анх Челси клуб сонирхож байгаа мэдээг дуулаад би их цочирдсон, гэтэл нэг их удалгүй миний төлөөлөгч надруу залгаад энэ гадуур яваад байгаа цуурхал худал бишээ чамайг үнэхээр сонирхож байна, чи юу гэж бодож байна … Read More
  • Champions League Semi-finals Европын Аваргуудын Лигийн тэмцээн маш сонирхолтой явагдаж байна. 1/4 шигшээд шалгарах ширүүхэн өрсөлдөөнд Английн Челси - МАНЮ багууд тааран тоглосон нь үзэгчдийг өндөлзүүлэх тоглолт байлаа. Энэ хоёр багийн хувьд Мөнхийн П… Read More
  • UEFA "Europa League"-т тоглох багууд тодорлоо. УЕФА-гийн Евро Лигийн 12 хэсэгт тоглох 48 багийн нэр тодрон хэсгүүдэд хуваарьлагдлаа. Улс улсуудын лигээс тоглох эрхээ авсан багууд урьдчилсан тоглолт хийж 48-гийн нэг болсон юм. Эндээс 24 баг дараагийн шатанд шалгарч, А… Read More

0 Сэтгэгдэл: