Sunday, December 20, 2009

Павлюченко багаа орхихоо мэдэгджээ...



Оросын хөлбөмбөгийн шигшээ баг болон Лондоны “Тоттенхэм” клубын довтлогч Роман Павлюченко өнөөдөр 28 нас хүрч байна.


Тэрбээр 2002-2008 он хүртэл Москвагийн “Спартак” клубт хүчин зүтгэж, гурван удаа Оросын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртэж байсан. Оросын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шилдэг мэргэн буудагчийн жагсаалтын есөд бичигддэг.

2008 он наймдугаар сараас Английн “Тоттенхэм”-д 17 сая еврогоор ирж, Оросын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэтэй зарагдсан тоглогчдын нэг болсон юм.

Энэ улиралд Роман ихэнх цагийг нөөцийн суудал дээр өнгөрүүлж байна. Энэ нь ч түүний санаанд хүрэхгүй байгаа учир бие төлөөлөгч нь өөр багт шилжих талаар дасгалжуулагч болон клубын удирдлагуудтай ярилцжээ. Павлюченког авах сонирхлоо Оросын “Локмотив”, “Зенит”, Италийн “Рома”, “Милан”, Германы Терта”, Английн “Бирмингем”, “Вест Хэм”, “Ливерпуль”, “Испанийн “Валенси” зэрэг багууд илэрхийлээд байна.

Related Posts:

  • Харумафүжи Бямбадорж анхны түрүүгээ авлаа.ХАРҮМАФҮЖИ Кохей (Исэгахама) Бямбадорж 14-1 түрүүллээ.Даваанямын Бямбадорж анх удаагаа түрүүллээ. Жонокүчи, Санданмэ, Жюүрёод тус бүр нэг удаа түрүүлж байсан байна. Харумафүжи Техниктэй бөхийн шагналыг 5 удаа, Гарамгай барилд… Read More
  • Их мастер Б.Мөнгөнтуул хамгийн өндөр амжилт үзүүлжээФилиппинд шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрөв. Манай хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй шатарчин оюун ухаанаа сорьсноос их мастер М.Мөнгөнтуул 11 өргөөс долоон оноогоор долоо, ОУХМ У.Лхамсүрэн 5.5 оноогоор 24 дү… Read More
  • Жэнсон Баттон ээлжит түрүүгээ авлаа.Формула1-ийн шинэ улирлын 5 дахь түрүүгээ авлаа.Улирлын шилдэгүүд 1. Жэнсон Баттон 51 оноо2. Рубин Бракэйло 35 оноо3. Субистиан Витэл 23 оноо4. Марк Вэйбэр 19.5 оноо5. Ионид Трули 13.5 оноо6. Тима Глок 12 оноо7. Фернандо Алон… Read More
  • Харумафүжи, Хакухо нар тэмцээнийг тэргүүлж байна.2009 оны 05-р сарын Башё Монголчуудын хувьд нилээн хүчтэй сайхан өрсөлдөөнийг бий болгоод байна. Дээд зиндааны тэргүүлэгч 3н бөх нь Манай Озэки Харумафүжи, Их аврага Даваажаргал нар 12-0, Их аврага Дагвадорж 11-1 гэсэн амжилт… Read More
  • 75 км-ийн гүйлтийн аваргууд тодорлоо“Өөрийгөө ялах” 75 км-ийн гүйлтийн анхдугаар тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд боллоо. Тэмцээнийг холын зайн гүйлтийн спортыг сурталчилж, тамирчдын бэлтгэл сургуулилтыг дээшлүүлэх, өсвөр үе залуучуудыг тэсвэр х… Read More

0 Сэтгэгдэл: