П.Сэрдамба Дэлхийн аврага
/Бичлэг нь байгаа/
2008, 2009 онууд Монгол түмэний хувьд Дэлхийд гайхагдсан сайхан үйл явдалуудаар дүүрэн он жилүүд өнгөрч байгаа гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх буйзаа.
2008 онд бид Олимпийн 3 аврага, 2 мөнгөн медальтантай, Харин 2009 онд 2 Дэлхийн аврага, 2 мөнгөн медальт хэд хэдэн хүрэл медальтангууд тодорлоо.
Италийн Милан хотод болж буй Боксын ДАШТ-нд манай баг тамирчид амжилттай оролцож 48 кг жинд өрсөлдсөн МУГТамирчин П.Сэрдамба ОХУ-ын тамирчинг 3 үед 10-5 харьцаагаар ялж Монгол түмэндээ Боксын Дэлхийн аврага хэмээх эрхэм хүндтэй цолыг авчирч чадлаа. Монголчууддаа дахин дахин баяр хүргэе!
Харин 51 кг-ийн жинд тоглосон Н.Төгсцогтын хувьд насандаа байхгүй амжилтыг гаргаж Дэлхийн аврагын мөнгөн медалийг эх орондоо авчирч чадлаа.Энэ хүүхдийн ирээдүй цаашид улам өсөн нэмэгдэх нь дамжиггүй бизээ. Н.Төгсцогтын хувьд 17 настай билээ.
64 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин Мөнх-Эрдэний хувьд харамсалтайгаар Кубын тамирчинд ялагдаж хүрэл медалийн болзол хангасан юм. Мөнх-Эрдэнийг ялсан Кубын тамирчин АНУ-ын тамирчинг ялж Дэлхийн аврага болсон юм.
Монголчууд багийн дүнгээр 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалиараа 6-р байрт орлоо. Бахдам амжилтыг авчирсан Монгол хөвгүүддээ баярлалаа.
0 Сэтгэгдэл:
Post a Comment