Saturday, January 30, 2010

Serena Williams Австралийн Нээлттэй Тэмцээнд түрүүллээ.


Австралийн Нээлттэй тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Олон шилдэг тоглогчид эхний шатуудад хасагдсан энэхүү өрсөлдөөнд Серена Уильямс Их дуулгын 12 дахь түрүүгээ, Рожер Феддер Их дуулгын 16 дахь түрүүгээ авч чадлаа.


Серенагийн хувьд Белгийн Ж.Энен-тэй гурван сетийн турш 6-4, 3-6, 6-2 харьцаатай хожсон байна. Түүний хувьд эхний сетийг төвөггүй авсан ч хоёрдахь сетэд үнэхээр хүчин мөхөсдөж илт хожигдсон билээ. Шийдвэрлэх сетэд өөрийн ур чадвараа бүрэн гаргаж өрсөлдөгчдөө боломж олголгүй ялалт байгуулсан юм.

Рожер Феддерийн хувьд даваа бүрт хүчтэй өрсөлдөгч нартай таарч тоглосон ч үнэхээр энэ цагийг эзэгнэсэн агуу теннисчин гэдгээ харуулж шигшээ тоглолтонд Э.Мюррейг-д боломж олголгүй 6-3, 6-4, 7-6 3н сетэд ялалт байгуулж түүхэн амжилтын эзэн боллоо.

Харин хос тоглолтонд АНУ-ын эгч дүүс С.Уильямс, В.Уильямс нар тэргүүлсэн бол Эрэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын Mike Byran and Bob Byran ах дүүс нар тэргүүллээ.

Тоглолтын хэдэн зургийг хүргэж байна.








0 Сэтгэгдэл: