Monday, January 25, 2010

Цахим эрүүл мэндийн стратеги батлагдан гарлаа



Хүн ам нь таруу байршилтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх нь хамгийн оновчтой хэлбэр юм.
Орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглан хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх эрхэм зорилго бүхий “Цахим эрүүл мэнд стратеги” Эрүүл мэндийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 450 тоот тушаалаар батлагдаад байна. Уг стратеги нь эрүүл мэндийн салбар дахь мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагыг тогтоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тусгасан бодлогын цогц баримт бичиг бөгөөд 2010-2014 онд хэрэгжих юм. Баримт бичгийг эндээс http://www.moh.mn/downloads/eHealth450.pdf үзнэ үү.

0 Сэтгэгдэл: