Saturday, January 16, 2010

Чонын тухай...




Цөөвөр чоно (Cuon alpinus) Махан идэштэн багийн хөхтөн амьтан бөгөөд Cuon төрлийн цорын ганц зүйл. Монгол Улсын Улаан номонд орсон, Монголд устаад байгаа, нэн ховор, дэлхийн хэмжээнд ховордсон зүйл.
[Засварлах]Дэд зүйлүүд
Хүлээн зөвшөөрөгдсөн гурван дэд зүйлтэйгээс гадна өөр зүс, хэмжээтэй гэсэн үндэслэлээр хэд хэдэн өөр дэд зүйлийг санал болгосон ажээ.[3]

Cuon alpinus alpinus : adustus, antiquus, clamitans, dukhunensis, fumosus, grayiformis, infuscus, javanicus, laniger, lepturus, primaevus, rutilans популяцууд багтана.
alpinus: зүүн Орост (Саяны нуруунаас зүүн тийш), үүний дотор Хар мөрөнд тархсан.
adustus: хойд Мьянмар, Энэтхэг-Хятадын хойгт тархсан.
dukhunensis: Энэтхэгийн Ганга мөрнөөс урагш тархсан.
fumosus: Монгол, Хятадын Сычуанд тархсан
infuscus: өмнөд Мьянмар, Малайз, Тайланд, Вьетнамд тархсан.
javanicus: Индонезийн Ява аралд тархсан.
laniger: Кашмир, өмнөд Түвдэд тархсан.
lepturus: Хятадын Янгцзы мөрний урдуур.
primaevus: Балба, Сикким, Бутанд тархсан.
sumatrensis: Индонезийн Суматра аралд тархсан
hesperius: зүүн Туркестан, өмнөд Сибирь, баруун Хятадад (Алтай, Тяньшань) тархсан.

Саарал чоно (Canis lupus) буюу чоно Чонынхон овгийн зэрлэг зүйлүүд дундаа хамгийн том биетэй зүйл. 300 мянга орчим жилийн өмнө Хожуу Плейстоценийн үед үүсч, мөстлөгийн үеийг давсан.[1] ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн нохойтой (Canis lupus familiaris) гарал нэгтэй болох нь тогтоогджээ. Энэ дүгнэлтийн зарим хэсэг эргэлзээтэй байгаа боловч ерөнхийдөө батлагдаад байгаа юм. Саарал чонын нэлээн олон дэд зүйл тогтоогдсон боловч, яг хэдэн дэд зүйл байгаа нь мөн л маргаантай байгаа ажээ. Саарал чоно экосистемдээ дээд түвшний мах идэштний байр суурь эзэлдэг. Чонынхон овгийн орчиндоо илүү дасан зохицомтгой зүйлүүдтэй адил биш ч, ой мод, цөл, уул, тундр, тайга, хээр, тэр байтугай хотожсон бүс нутагт хүртэл тархдаг.[2]
Нэгэнтээ Еврази, Хойд Америкийн ихээхэн хэсэгт элбэг тархацтай байсан саарал чоно өдгөө хүний түрэлтээс болж энд тэнд устсаар хуучин эзэлж байсан нутаг дэвсгэрийнхээ тун өчүүхэн хэсэгт амьдардаг болжээ. Гэсэн ч саарал чонын нийт тоо толгойг харгалзан үзсэний үндсэн дээр Олон улсын байгаль хамгаалах холбооноос устах аюулгүй гэж үзсэн. Одоо чоно зарим нутагт хамгаалагдсан бол зарим нутагт спорт агнуурын амьтанд тооцогдсоор байгаагийн зэрэгцээ, малын дайсан хэмээн агнах явдал бий.
Хүн, чоно хоёр зэрэгцэн оршдог нутагт чоныг домог, үлгэрт сайнаар ч муугаар ч олонтаа дүрсэлдэг.

0 Сэтгэгдэл: