Tuesday, January 19, 2010

Хацу башёг Асашёорюү, Хакухо,Баруто нар тэргүүлж байна.



2010 оны анхны башё Хацу-д Монголын сумочид өнгөтэй урамтай сайхан барилдаануудыг үзүүлж байна. Тэр дундаа Хоёр аварга, Озэки Харумафүжи нарыг онцлох нь зүйтэй байх. Харин тэдэнтэй мөчөөгөө өгөлгүй өрсөлдөж байгаа Сумоч бол яах арга Эстони бөх Баруто юм. Түүний хувьд Хакухо аваргыг унагааж анх удаа Ёкозүна цолтонг давж үзсэн юм.


Одоогоор тэмцээнийг Асашёорюү аварга 8-1, Хакухо 8-1, Баруто 8-1 амжилттай явж байгаа бол тэдний араас шил даран Озэки Харумафүжи 7-2, Озэки Котоүшү 7-2, Магашира Аминишики 7-2, магашира Аран 7-2, магашира Хакуба 7-2, магашира Китатакай 7-2 нар амжилттай явж байгаа нь шинэ оны эхний башёд бөхчүүд ямархуу бэлтгэлтэй байгааг харуулж байна.


Монгол Сумочдын амжилт :

Макүүчи зиндаа

Асашёорюү аварга 8-1
Хакухо аварга 8-1
Озэки Харумафүжи 7-2
Комүсүби Какүрюү 4-5
Күктэнхо 3-6
Тамаваши 6-3
Асасэкирюү 5-4
Токтэнкү 5-4
Мооконами 3-6
Шотэнро 3-6
Коорюү 1-8
Хакуба 7-2

Жүрёо зиндаа

Токусэгэва 6-3
Хошиказэ 3-6

0 Сэтгэгдэл: