Friday, February 5, 2010

Асашёорюү Их аврага Д.Давгадорж зодог тайллаа.


Сумогийн Их аварга Д.Дагвадорж зодог тайлж буйгаа зарласан нь Монголын хэмжээнд төдийгүй Дэлхийн хэмжээнд томоохон шуугиан байлаа.

Тэрээр “Би бүх хүнд талархсанаа илэрхийлж, зодог тайлж буйгаа мэдэгдэж байна” хэмээжээ.

Япон улсын Мэргэжлийн сүмо бөхийн Монголоос төрсөн анхны аварга, 68 дахь Их аварга Асашёорюүгийн зодог тайлах эсэх асуудлаар өнөөдөр Сүмогийн холбоо хэлэлцэх ёстой байсан гэвч Д.Дагвадорж өөрийн шийдвэрээр сүмог орхихоор шийдсэнийгээ Сумогийн холбооны хурал дээр хэлсэн байна. Тэрбээр "Та бүхний миний төлөө хийсэн бүхэнд баярлалаа. Одоо би зодог тайллаа" гэжээ. Мөн "асуудал бүхэн надад байна. Одоо бүх зүйл сайхан болно. Би амар тайвныг мэдэрч байна" гэсэн байна. Өнөөдөр зодог тайлахаа Японы телевизээр хийсэн түүний энэхүү мэдэгдэл нь спортын ертөнцөд асар том шуугианыг тариад байна.

Японы Эзэн хааны цомыг 25 дахиа хүртээд хэдхэн хонож буй их аварга ийм шийдвэр гаргасан нь хэдэн хоногийн өмнө болсон шуугиантай нь холбоотой болов уу. Гэвч ард түмэнийхээ дунд, олон мянган шүтэн бишрэгчдийнхээ дунд яг ямар шийдвэрээр энэхүү алхамыг хийх болсон нь тодорхой бусаар үлдлээ.

Их аврага маань Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд алдар нэрээ бичүүлсэн түүхэн гавъяатай нэгэн. Японы мэргэжлийн сүмогийн хацү башёд түрүүлэн Эзэн хааны цомыг 25 дахь удаагаа хүртсэнээр сүмогийн түүхэнд гурав дугаарт бичигдээд байсан юм. Тэрбээр Их аварга Тайхогийн 32, Чиёнофүжигийн 31 удаа түрүүлсэн дээд амжилтыг эвдэх л үлдсэн байлаа.

Харин эцэст нь Их аварга “Би дэлхийгээр нэг асуудал тарьсан. Одоо энэ бүгдийг ухрааж, уучлалт гуйж байна” гэлээ.


Түүнийг Сумогийн Ертөнцөд дахин хөл тавихгүй гэхэд хүн бүхэнд эвгүй санагдаж байгаа. Тиймээс та бүхэн минь Их аварагынхаа сайхан дүрийг өөрийнхөө Компьютэр болон Мессенжерийнхээ аватарт 7 хоногийн хугацаанд мөнхлөхийг уриалж байна.


Хүндэтгэсэн : Н.Мөнхбат, Д.Амгалан

0 Сэтгэгдэл: