Saturday, February 13, 2010

Цэргийн Арслан Ч.Санжаадамба түрүүллээ.



Тийн урвагч хэмээх Төмөр бар жилийн Сар шинийн хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 15.00- 20.30 -ын хооронд Монгол Бөхийн өргөөнд амжилттай зохион явагдаж дууслаа.
Эр бяраа гайхуулсан Аврага, арслан, заан, харцагуудаар манлайлуулсан хүчтэнгүүд маань уран мэхийг уралдуулан хийж Цэргийн Арслан Ч.Санжаадамба түрүүлж, Даян аврага Г.Өсөхбаяр үзүүрлэлээ.

Бөхийн барилдаан эхлэхээсээ дуусах хүртлэх уран сайхан барилдаануудыг гарч байлаа. Тэр тусмаа хоёр, гуравын даваанд У.а Мөнхбаатар, У.а Азжаргал, У.З Баяржавхлан, У.з Мягмарсүрэн зэрэг олон хүчтэнгүүд аймаг, цэргийн цолтой бөхчүүдэд өвдөг шороодсон нь бөхийн барилдааныг улам их чимэж байлаа.
Тэр тусмаа Ц.а Ч.Санжаадамба өндөр цолтой бөхчүүдээ ээлж дараалан давж байсан нь үнэхээр сонирхолтой байлаа. Ч.Санжаадамбын хувьд өчигдөр болсон Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн бол тэрээр өнөөдөр түрүүлснээр цагаан сарын хоёр өдрийн барилдаанд хоёуланд нь түрүүлсэн анхны бөх болж байх шиг байна.

Та бүхэндээ 6-ын даваанаас харуулья :

6-ийн даваа
1. Да.ав Г.Өсөхбаяр - У.Х Д.Баасандорж
2. У.А Д.Ганхуяг - У.Х Ц.Магалжав
3. У.Г И.Доржсамбуу - У.Н Г.Эрхэмбаяр
4. У.З Б.Ганбат - Ц.А Ч.Санжаадамба

7-ийн даваа
1. Да.ав Г.Өсөхбаяр - У.Г И.Доржсамбуу
2. У.А Д.Ганхуяг - Ц.А Ч.Санжаадамба

8-ийн даваа
1. Да.ав Г.Өсөхбаяр - Ц.А Ч.Санжаадамба

Мөн энэ өдөр УИХ-ын гишүүн Гүндалай нэрэмжит шагнал /Улсын цолд ойрхон бөх/, Да.Ав А.Сүхбатын нэрэмжит шагнал /Ирээдүйн аврага/, мөн Энэ цагийн хүчтэн шагнал гуравыг гурвууланг нь Ц.А Ч.Санжаадамба авсан нь олон түмэнийг машид их баярлуулж байлаа.

0 Сэтгэгдэл: