Thursday, March 12, 2009

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөөр байна




Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 6-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийн дүнг өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.5 хувиар, өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар тус тус өссөн мэдээ гарчээ. Үүнээс махны дундаж үнийг хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны үнэ 10.4 хувь, хонины ястай махны үнэ 4.8 хувь, хонины цул махны үнэ 6.6 хувь, үхрийн цул махны үнэ 4.5 хувиар тус тус өсч, адууны махны үнэ 0.3 хувиар буурсчээ.
Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай мах 2.6 хувь, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар тус тус өссөн бол хонины цул махны үнэ 0.9 хувиар буурчээ. Харин хонины ястай махны үнэ, адууны махны үнэ харьцангуй тогтвортой байжээ.

0 Сэтгэгдэл: