Sunday, March 15, 2009

Зарим жимсний эмчилгээний ач холбогдол

Үхрийн нүд
Үхрийн нүд нь шигүү ой, намгийн зах, голын эрэг дагуу 2 м хүртэлх өндөр бутанд ургадаг, хуруу хэлбэрийн навчтай, 5 -6-р сард цэцэглэж, 7-8-р сард үр, жимс нь боловсорч дуусдаг. Үхрийн нүдийн навч, жимс аль алиныг нь эмчилгээний зорилгоор ашигладаг. Жимс нь амин дэмээр баялаг, сахарлаг /13%/, хүчил /3%/ -ээс гадна калийн давс, натри, кальц, магни, төмөр, марганц, фосфорын агуулгатай.

Жимсийг нь шүүс /сок/ болгон ашиглах ба хатааж /хэтэрхий хатаавал шим тэжээлээ алдаж болно/ хэрэглэнэ. Навч нь амин дэмээр баялаг. /С амин дэмийн агуулгаараа бусад жимсийг тэргүүлдэг/

Үхрийн нүд жимсийг чийг, бамын / цинг/ болон “С” амин дэмийн дутмагшил өвчний эмчилгээнд өргөн хэрэглэдэг.



Хэрэглээний жор нь: 2 стакан буцалж буй усанд 2 хоолны халбага хатаасан жимс хийж хөргөөд өдөрт 2-4 удаа ууна. Жимсний чанарыг удаан хадгалаж хэрэглэх шилдэг арга бол чанамал /варенье/ хийж хэрэглэх юм. Үхрийн нүд жимсний чанамал нь С ба Р амин дэм арвин тул судас хатуурах, гипертони өвчинд сайн.

Үхрийн нүдийг ардын уламжлалт эмчилгээнд хөлс, шэзс хөөх, гүйлгэлтийг зогсооход хэрэглэсээр иржээ.

Шинэ жимсний шүүс /сок/-ийг ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоодны хүчил багадалттай гастритын үед ууж хэрэглэдэг. Мөн хоолой сөөх, хий ханиалгаж байгаа үед зөгийн балтай хольж хэрэглэхэд онцгой үр дүн өгнө.

Навчных нь усан хандыг /1:10/ хавагнах, шээс хаагдах, томуу, томуу төст болон хүүхдийн түүхийрэх өвчний үед хэрэглэнэ. Навчны ханд нь бие организмээс шээсний илүүдэл хүчил, пурины бодисыг хөөх үйлчилгээтэй байдаг учир үе мөч өвдөх, подагре, шээсний сүв, бөөр чулуужих өвчинд нэн сайн.

Судлаачид үхрийн нүд жимсний навч эфирын тосны найрлагатай болохыг тогтоожээ. Навчийг дээрхи өвчнүүдийн үед сайтар нутаглаад, хагас литр усанд 25 гр-ийг хольж буцалгаад нилээд хэдэн цаг идээшлүүлснийдараа 1/2-1 стаканаар өдөрт 4 -5 удаа ууж хэрэглэнэ.

Мойл
Мойл нь голын дагуу 10 хүртэлхи өндөр модонд ургана. Мойлыг эмчилгээний зорилгоор түүж авахдаа болц нь гүйцсэн үед нь бүхэл иш /багцаар нь/ -ээр нь авч, наранд юмуу тусгай зориулалтын зууханд нэн яаралтай хатаана. /гэхдээ хэт хатааж болохгүй/ Хатсан даруйд нь яснаас нь салгаж, цэвэрлэж авах ба ингэж бэлтгэсэн жимсийг 5 хүртэл жил хадгалан хэрэглэж болно.

Мойлны үр жимс нь барьцалдуулах үйлчилгээтэй байдаг учир ихэвчлэн гүйлгэлтийг намжаахадхэрэглэдэг. Ер нь ганц ширхэг мойлын жимс ч гүйлгэлтийг намжаах үйлчилгээ үзүүлж чадна.

Мойлын хандыг бэлтгэхдээ, 1 стакан буцалсан усанд 1 цайны халбага жимс хийж 20 минут буцалгаад, хандалж хөргөсний дараа хагас стаканаар өдрийн 2-3 удаа ууж хэрэглэнэ.

Мойлны хандыг нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвслийн үед шавшлага маягаар хэрэглэж болно. Ардын эмнэлэгт мойлны яс, хальсыг няцалж нунтаглаад ханд болгон шээс хөөх зорилгоор ашигладаг. Мөн түүнчлэн хальс нь ялаа, шавьж устгах үйлчилгээтэй.


Аньс
Аньс 5-6 саруудад цэцэглэж, үр жимс нь 9-10 сард /анхны цаснаар/ боловсорч гүйцдэг жимс юм. Уг жимс нь 8 орчим мм-ийн диаметртэй, гялалзсан улаан өнгийн, сахараар маш баялаг /12 хүртэл %/, органик хүчил ихтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм.

Хаврын эхэн сард, цасанд дарагдсан аньсны навчийг эмчилгээнд өргөн ашиглана. Түүсэн навчаа дулаан газар, нарны гэрэл үзүүлэхгүй газар хатаана. Навчинд нь бензойны хүчил ихээр агуулагдсан байдаг тул чанараа удаан хадгалж чадна.

Аньсны навчинд халдвар эсэргүүцэх, шээс, хөлс хөөх шинж чанар бүхий арбутина болон A, C амин дэмүүд ихээр агуулагддаг. Жимсэнд нь арбутин бага хэмжээгээр агуулагдана. Харин жимс нь сахар ихтэй /12 хүртэлх %/, органик хүчил /2.3%/ байна. Анисны навчийг цистит, бөөрний чулуу, үе мөчний ревматизм болон гүйлгэлтэнд хэрэглэнэ. Хэрэглэхдээ 1 стакан буцалж буй усанд 1 цайны халбага хатааж, нунтагласан навч хийж, 30 минут хандлаад цайны халбагаар өдрийн 3-4 удаа ууна. Мөн зүгээр буцалгаад байнга ууж байсан ч сайн.

Анисны жимсийг эмнэлгийн практикт С аминдэмийн дутмагшлийн үед хэрэглэдэг. Жимсийг буцалгаад хөргөсний дараа халуурсан өвчтөнд өгөхөд сайн. Ардын эмнэлгийн практикт анисны чанамал, шүүсийг үе мөчний үрэвсэл, подагре, гүйлгэлт, ходоодны хүчил багадалттай гастрит өвчнүүдийн үед хэрэглэхээс гадна ялангуяа шүүс /сок/ нь сахарын өвчин, цусны даралт ихдэхэд сайн гэж үздэг.

Нэрс

Нэрсний жимс, навчийг эмчилгээнд ашигладаг. Жимсэнд нь дубилын /идээлэх/ бодис /17% /, органик хүчил / 7% /, сахар /25%/, В,С аминдэмүүд, эфирын тос, төмөр, хром, зэс, марганц зэрэг бодисууд агуулагдсан байна. Жимсийг дулаан газарт /дулааны хэмийг нь байнга өсгөх маягаар/ ил хатааж 2-3 жил хэрэглэж болдог.

Навчийг нь 5-6 сард түүж, нар, салхинаас хамгаалалттай байранд хатааж хэрэглэнэ. Хэрэглэхдээ 2 стакан буцалсан усанд 3-4 цайны халбага нэрсний хатаамал хийж 4-5 цаг хандлаад өдөрт 50 гр-аар 5-6 удаа ууна. Жимсний хандыг ходоод, гэдэсний хямралын үед, ялангуяа ходоодны хүчил багадсан үед хэрэглэхэд үр дүн сайтай байдаг. Нэрсний жимсээр хийсэн дарс гүйлгэлтэнд нэн сайн.

Нэрсний ханд эмчилгээний цайны найрлаганд ордог бөгөөд хараа сайжруулах нүдний дусаалга хийдэг. Ер нь нэрсний хандыг жолооч, нисгэгч зэрэг харааны үйлчлэл илүү шаарддаг мэргэжлийн хүмүүс байнга хэрэглэх шаардлагатай юм.

Нэрсний шүүс /сок/-ийг амны хөндийн элдэв үрэвсэл, гортань хоолойн эмгэгийн үед хэрэглэдэг. Мөн жимсийг нь өтгөн зуурч нойтон экзем зэрэг арьсны төрөл бүрийн өвчинд хэрэглэдэг.

Ардын эмнэлгийн практикт нэрсийг цус багадалт, үе мөчний өвчин, подагре, бөөр чулуужих өвчинд хэрэглэдэг. Навчийг нь гэрийн нөхцөлд цайны ханд болгон ашиглахад шээсний замын элдэв үрэвслээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Нэрсний навчийн хандыг диабет, цөсний болон бөөрний чулуужих өвчинд ашигладаг. Учир нь навч нь гликозид ихээр агуулсан байдаг тул цусан дахь сахарын концентрацыг бууруулдаг.

Хэрэглэхдээ: 3 стакан буцалсан усанд 3 цайны халбага нунтагласан навчийг хийж хөргөөд стаканаар өдөрт 3 удаа ууна.


Чавга
Чавга нь маш эрт дээр үеэс хүнсний жимс болон хэрэглэгдэж ирсэн болохоор байгаль дээр ургадаггүй. Эмчилгээний өч холбогдлоороо хар чавга ихэд алдаршжээ.

Хар чавганы найрлаганд сахар /17%/, хүчил /3%/, алимны ба лимоны хүчил, пектин, каротин, С, В,Р амин дэмүүд, минериалын давсууд, өнгөт бодис зэрэг агуулагдсан байдаг.

Хар чавга , ялангуяа хатаасан чавга гэдэс өвдсөн үед нэн сайн. Чавганы ханд, компот зэргийг тайвширч, амрах зорилгоор нойрсохоос өмнө хэрэглэдэг. Унтахаас өмнө 10-20 ширхэг хатсан чавга идэхэд тавтай нойрсдог. Хатаасан чавга бие организмээс холестериныг хөөх үйлчилгээтэй байдаг тул судас хатуурах, цөсний өвчний үед ач холбогдолтой.

Мөн зүрх судасны өвчин, бөөрний үрэвслийн үед онцгой нөлөөтэй. Учир нь чавганы найрлаганд бие организмээс ус, шим тэжээлгүй давсыг хөөн зайлуулах үйлчилгээтэй калийн давс агуулагдсан байдаг. Ер нь хатаасан чавганы тэжээлэг чанар нь шинэ чавганыхаас 4-6 дахин илүү байдаг. Иймд хар чавгыг хэт таргалсан эсвэл сахарын диабеттэй хүмүүс хэрэглэх шаардлагагүй юм.

Чавгыг удаан хугацаагаар хадгалж хэрэглэхийн тулд гэрийн нөхцөлд хатааж болно. Үүний тулд жимсийг 15 мин буцалж буй усанд хийж, хөргөөд дараа нь хатаагчид хийж 3-4 цаг байлгах хэрэгтэй. Хатаасан чавгыг тагтай саванд хийж хуурай, харанхуй газар хадгална. Ердийн хэрэглээнд чавганы шүүс /сок/-ийг өргөн ашигладаг.

Шүүсэнд шинэхэн жимсний бүхий л шинж чанар хадгалагдсан байдаг. Шүүс нь хоолны дуршлыг сайжруулж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлдгээс гадна өвлийн улиралд аминдэмийн дутагдлаас сэргийлэх сайн нөлөөтэй. Чавгыг ардын уламжлалт эмнэлгийн празтикт подагре, үе мөчний ревматизм, ходоод гэдэс, бөөрний архаг өвчинд ашигладаг, Чавганы навчийг буцалгаж бага зэргийн цууны хүчилтэй хутгааад эдээд шархыг анагаахад хэрэглэдэг.


“Лекарственные растения в быту” номноос…

0 Сэтгэгдэл: