Thursday, March 12, 2009

С.Оюун гишүүн жирэмсний амралт авах хүсэлтээ гаргажээ


Парламентын гурван бүсгүйн нэг болох УИХ-ын гишүүн С.Оюун сүүлийн үед хуралдаа суухгүй байгаа. Уг нь тэрбээр өмнөх парламентуудад хамгийн идэвхтэй гишүүнээр байнга тодордог байж билээ.


Түүнийг ийнхүү ажилдаа хайнга хандаж буйг зарим нэг хүмүүс “архаг гишүүн” болж догирхож байгаа нь тэр хэмээн оношилсон нь дуулдах болсон. 
Үнэн хэрэгтээ эрхэм гишүүн маань бие давхар болж жирэмсний хордлогод орчихоод л ажлаа анхаарах сэхээгүй яваа гэнэ. Түүгээр ч барахгүй жирэмсний амралтаа авахаар УИХ-ын даргад хүсэлтээ хүргүүлсэн гэнэ. Уг нь эрхэм гишүүн маань ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн бол ялахгүй ч гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны эмэгтэй болж түүхэнд тэмдэглэгдэх байлаа.
Гэхдээ хэзээний хээгүй, эршүүд, шударга хэмээгддэг тэрбээр амбиц хөөцөлдөж гүйхээр хүүхдүүдээ дүүтэй болгож Монголын үрс маш олон болоход өөрийн чадлаар хувь нэмрээ оруулах нь дээр хэмээн үзсэн бололтой байна.

0 Сэтгэгдэл: