Wednesday, March 25, 2009

Хэрцгий аллага гарчээ...


Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн аймшигт аллага гарсан байна. Аллага тус дүүргийн гуравдугаар хорооны Хөнгөн хүнсний 30 айлын орон сууцны хонгилд гарчээ.


Хохирогч С.Оюунчимэг нь тус байрны доод хонгилыг түрээслэн хэвлэх үйлдвэр ажиллуулж байсан байна. Тийм ч том бус, нэрийн хуудас, зарлагын баримт төдийнхөн хэвлэдэг жижиг хэвлэх үйлдвэр байсан гэнэ. Хохирогч эмэгтэй нөхрөөсөө салсан бөгөөд дөрвөн хүүхэдтэй байжээ. Гэмт этгээд хохирогчийн гэдсийг хутгаар сийчин ярж дотор эрхтнүүдийг нь хонгилоор нэг тараасан байжээ. Улмаар бүдүүн, нарийн гэдсийг нь хөвж хоолойг нь боосон байж.
Энэ хэрэг гэгээн цагаан өдрөөр буюу 17 цагийн үед үйлдэгдсэн бөгөөд цагдаагийнхныг очиход цогцос хөрөөгүй байсан гэнэ. Эмэгтэй хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн эл хэргийн газарт мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчдээс гадна ЭЦГ-ын дарга С.Ганбат, УМБГ-ын дарга О.Энхтөр, Нийслэлийн цагдаагийн газрын дарга С.Баатаржав нар очжээ.

0 Сэтгэгдэл: